Монгол улсын парламент - боть 1

1ОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I 413 •рчин бүрдүүлэх талаар анхаарч ажиллах шаардлага бидний өмнө тулгамдсан .суудал болж байгаа юм. Улсын Их Хурлын намрын чуулганы ажиллагаанд нам, эвслийн бүлгүүд, [лсын Их Хурлын гишүүд ажил хэрэгч оролцож, энэхүү намрын чуулганаар 'өлөвлөсөн нэн чухал олон асуудлыг амжилттай хэлэлцэж шийдвэрлэхийн юлөө ажиллана гэдэгт эргэлзэхгүй байна. Монгол Улсын Үндсэн хууль, Улсын Их Хурлын тухай хуульд заасны laryy намрын чуулган нээгдэж байгаатай холбогдуулан Улсын Их Хурлын Ьлжит бус чуулганы ажиллагаа хаагдсаныг мэдэгдэж байна. Улсын Их Хурлын хоёр дахь удаагийн сонгуулийн долоо дахь удаагийн 1уулганы ажиллагаа ийнхүү хуулийн дагуу нээгдэж байна. 28 Чуулганыг нээлт дээр Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь МАХН-ын бүлгийн ахлагч Н.Энхбаярын хэлсэн үг 1998.10.01 Монгол Улсын Ерөнхийлөгч өө! Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ! Монгол Улсын улс төр, эдийн засаг, нийгмийн хямрал өдрөөс өдөрт гүнзгийрч байгаа эгзэгтэй үед Улсын Их Хурлын 1998 оны намрын чуулганы ^йл ажиллагаа эхэлж байна. Улсын Их Хурлын 1998 оны хаврын чуулган хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлынхаа дөнгөж 22,7 хувийг хэлэлцэж ээлжит бус чуулган зарласан боловч түүгээр хэлэлцэхээр товлосон асуудлаа Улсын Их Хурал шийдвэрлэж чадалгүй намрын чуулгантай золгож байгаа нь өнөөгийн Улсын Их Хурлын дүр төрх ямар байгааг тодорхой харуулж байна. Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу манай иргэд шууд буюу төлөөллийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах үйл хэрэгт оролцох эрхтэй. Үүний дагуу 1996 онд манай орны сонгогчид та бидэнд итгэл хүлээлгэж төр барих төлөөллийн байгууллага болох энэ удаагийн Улсын Их Хурал байгуулагдсан билээ. Өнгөрсөн хоёр жил гаруйн хугацаанд Улсын Их Хурал төрийн эрх барих дээд байгууллагын хувьд сонгогчдынхоо итгэлийг биелүүлэн үр бүтээлтэй ажиллаж чадахгүй байгаагаас Монгол оронд төрийн хямрал гүнзгийрч улс төрийн тогтворгүй байдал бий болоход хүрч байна. Улсын Их Хурал шинэ Засгийн газрыг байгуулж чадахгүй 60 гаруй хоног болж хуулиар тогтоосон хугацаа зөрчигдсөн нь үүний нэг тод баталгаа юм. Огцорсон Засгийн газар урт удаан хугацааны турш үйл ажиллагаа явуулах ёс суртахууны эрхгүй гэдгийг Улсын Их Хурал дахь МАХН-ын бүлэг мэдэгдэж байна. Одоогийн Засгийн газар огцорсны дараа шинэ Засгийн газар байгуулах тухай хуулиар тогтоосон хугацаа зөрчигдсөнөөс хойшхи гаргасан төсөв хөрөнгө зарцуулахтай холбогдсон шийдвэр хууль тогтоомжид нийцэж байгаа

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw