Монгол улсын парламент - боть 1

412 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I засгийн тогтвортой хөгжлийг хангахад чиглэгдсэн хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөж байгаа билээ. Үндсэн хуулийн дагуу гүйцэтгэн ажиллаж байгаа Монгол Улсын Засгийн газраас өчигдөр Улсын Их Хуралд 1999 оны төвлөрсөн төсвийн төсөл, 1999 оныг хөгжүүлэх нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл, 1997 оны төвлөрсөн төсвийн гүйцэтгэл, мөн 1998 оны Үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тайланг Улсын Их Хуралд өргөн барьсан. Бид энэ чуулганаараа бизнесийн үйл ажиллагааг боловсронгуй болгох, хөрөнгө оруулалтыг дэмжих, хөрөнгийн болон үнэт цаасны зах зээлийг боловсронгуй болгох зорилгоор Компанийн тухай хуулийн төсөл, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл, Улсын төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн төсөл, Улсын төсвийн тухай хуулийн төсөл, Үнэт цаасны тухай хуулийн төсөл зэрэг хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөж байна. Төсвийн удирдлага, санхүүжилтийн шинэтгэлийг хийх том зорилт бидний өмнө энэ чуулганаас тавигдаж байгаа юм. Энэхүү шинэтгэлийг хийхэд өнөөдөр Улсын Их Хурал дахь олонхи, цөөнхийн бүлгүүдийн нэгдсэн зөвшилцөлд хүрч энэхүү төсвийн удирдлага, санхүүжилт, менежментийн шинэтгэлийг хийх ийм чиглэлийн хуулийг батлах графикийг хэлэлцэн тохирсноор энэ чуулганаар хэлэлцэн батлагдах баталгааг бий болгож байна. Улсын Их Хурлын орон нутгийн сонгуулийн тогтолцоог боловсронгуй болгох, одоо мөрдөгдөж байгаа хуулийн тодорхойгүй зүйл, заалт болон практик үйл ажиллагаанд тулгамдсан буюу шинээр хуулиар зайлшгүй зохицуулагдах шаардлагатай асуудлуудыг зохицуулахаар төлөвлөж Сонгуулийн тухай хуулийн төсөл, Улсын Их Хурлын үйл ажиллагааг улам нарийвчлан зохицуулах, Үндсэн хуулийн зарим зүйл, заалт, үгийг тайлбарлан хэрэглэх үүднээс Улсын Их Хурлын тухай, Улсын Их Хурлын хуралдааны дэгийн хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Энэхүү асуудал өнгөрсөн ээлжит болон ээлжит бус чуулганы хуралдааны үед бидэнд тулгамдсан эрх зүйн зайлшгүй зохицуулалт болон тавигдаж ирснийг бид мэдэж байгаа. Хүний эрх, эрх чөлөөг баталгаатай хангах, шүүх эрх мэдлийн байгууллагуудын үйл ажиллагааг боловсронгуй болгоход чиглэгдсэн Эрүүгийн хуулийн төсөл, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн төсөл, Захиргааны журмаар баривчлагдсан хүмүүсийг албадан хөдөлмөрлүүлэх тухай хуулийн төсөл, Зарим өвчтэй хүмүүсийг албадан эмчлэх, албадан хөдөлмөрлүүлэх тухай хуулийн төсөл зэрэг хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөж байна. Өнөөдөр бид хуульдаа захирагдаж, хуулиар үйл ажиллагааг явуулах, хүний эрх, эрх чөлөөг хангахад чиглэсэн, ялангуяа шүүх эрх мэдлийн хараат бус байдлыг улам баталгаатай болгож тэдний, хүний эрх чөлөөг сэргээн тогтоох, шударга ёсыг тогтоох эрхэм зорилгоо хэрэгжүүлэхэд нь Улсын Их Хурлаас эрх зүйн талаар Монгол Улсын Засгийн газраас үйл ажиллагааны

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw