411 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I УЛСЫН ИХ ХУРЛЫН 1998 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН Чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга Р.Гончигдоржийн хэлсэн үг 1998.10.01 Монгол Улсын Их Хурал хаврын чуулганыхаа хуралдаанаар хэлэлцэх асуудлын хүрээг тодорхойлсон тогтролын төслийн баталж түүгээрээ энэ намрын чуулганы үйл ажиллагааны ерөнхий хүрээг тогтоосон юм. Бидэнд хаврын чуулганаас бэлтгэж амжаагүй шилжин ирсэн нилээд хуулиуд байгаа. Тэдгээр хуулиудыг эхлэн хэлэлцэхээр хуулийн дагуу Улсын Их Хурлын даргын захирамж гарч дарааллын дагуу бид намрын чуулганы хэлэлцэх асуудлаа эхэлж байна. 1998 оны Улсын Их Хурлын хаврын чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудал болон засгийн харилцааг цаашид гүнзгийрүүлэн хөгжүүлж буй өнөөгийн нөхцөлд нийгмийн хамгааллыг сайжруулах, энэ салбарын эрх зүйн зохицуулалтыг дэлхий нийтийн жишигт ойртуулах чухал ач холбогдол бүхий хууль бол түүний дотор Нийгмийн халамжийн төрөлжсөн хуулиуд, Ахмад настан, түүнд үзүүлэх хөнгөлөлт үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл, Монгол Улсын төрөөс Орон сууцны талаар баримтлах бодлогын төсөл, Орон сууцны тухай хууль, Хөдөлмөрийн хуулийн төсөл, Гэр бүлийн хуулийн төсөл түүнчлэн Улсын аюулгүй байдал, Батлан хамгаалах тухай хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд энэхүү захирамжаар дараалал тогтоон хэлэлцэж эхлэнэ. Ээлжит бус чуулганаар Монгол Улсын Ерөнхий сайд болон Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг томилох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж нэгэнт амжаагүй бол энэхүү асуудлуудыг намрын чуулганд хэлэлцэхээр шилжүүлэн төлөвлөж, Улсын Их Хуралд өргөн барьсан нэн даруйд нь Улсын Их Хурлаас хамааралтайгаар цагийг үл алдаж уг асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэх болно. Энэ намрын чуулган бусад намрын чуулганы нэгэн адил улс орны дараагийн жилийн нийгэм, эдийн засаг, нийт ард түмний амьдрал үйлстэй салшгүй холбоотой чухал асуудлуудыг хэлэлцэх ийм горим, ийм уламжлалтай билээ. Энэ үеэр бид Монгол Улсын Төсвийн тухай хуульд заасны дагуу 1999 оны улсын төвлөрсөн төсвийн тухай хуулийн төслийн хэлэлцэн баталж, 1997 оны төвлөрсөн төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэж, Эдийн засаг, нийгмийг 1999 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийг хэлэлцэн эдийн
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw