410 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I Монгол Улсаас бусад улс, олон улсын байгууллагуудтай байгуулсан гэрээ хэлэлцээрүүдийг соёрхон баталж, олон улсын гэрээ конвенцид нэгдэн орох асуудлыг тухай бүр шийдвэрлэж байсан болно. Улсын Их Хурлын хаврын чуулганы хугацаанд Засгийн газрын асуудлыг хэд хэдэн удаа хэлэлцэж Монгол Улсын Их Хурлаас шинэ Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдийг яаралтай томилох шаардлагатай байна. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Улсын Их Хуралд олонхи суудал авсан МҮАН-МСДН-ын Ардчилсан Холбоо эвслийн бүлгийн гишүүдийг Улсын Их Хуралд оруулж ирэх асуудлыг түргэтгэх, Үндсэн хуулинд заасан зөвшилцөх тухай ойлголтыг нэг мөр ойлгож хэрэглэх талаар Улсын Их Хурал тайлбар гаргасан тогтоол баталсан билээ. Энэ тогтоолд Ерөнхийлөгч хориг тавьж, Улсын Их Хурлын хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны нэгээс илүү хувийн саналаар уг хоригийг хүлээн авагдсан юм. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Ерөнхий сайдад нэр дэвшигчийн талаар МҮАН-МСДН-ын Ардчилсан Холбоо эвсэлтэй яаралтай зөвшилцөж, уг асуудлыг Улсын Их Хуралд оруулж ирэхийг Монгол Улсын Ерөнхийлөгч, олонхи болсон улс төрийн хүчинд Улсын Их Хурал уриалж байна. Улсын Их Хурлын хаврын чуулганы ажиллагаа үүгээр өндөрлөж байна. Ерөнхий сайдыг томилох, Засгийн газрыг бүрдүүлэх асуудлаар 8 дугаар сарын 31-ний өдрөөс ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж шийдвэрлэхээр захирамжийг гаргаад байна. Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ! Улсын Их Хурлын 1998 оны хаврын ээлжит чуулганы ажиллагаа үүгээр өндөрлөж байна. Та бүхнийг ээлжит бус хуралдаандаа идэвхтэй оролцох, чуулганы хооронд сонгогч олон түмэнтэйгээ уулзаж, Улсын Их Хурлаас баталж гаргасан тогтоолыг тайлбарлан таниулах, түүний хэрэгжилтийн байдалд судлах судалгаа хийх, мөн өөрийн хяналтын эрх мэдлээ хэрэгжүүлэхэд та бүхнийг амжилттай, итгэл зүтгэлтэй ажиллана гэдэгт эргэлзэхгүй байна. Анхаарал тавьсанд баярлалаа. 27
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw