Монгол улсын парламент - боть 1

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМДНТ-1 409 Монгол Улс ерөнхийлөгчийн засаглалтай болох цаг иржээ. Үндсэн хууль хаддашгүй дархан зүйл биш, Үндэсний эрх ашгийн төлөө үүнийгхэд ч өөрчилж болно. Хэрэг дээрээ Монгол Улс бараг 100 ерөнхийлөгчтэй орон болжээ. Учир ийм ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй болсон, ёс суртахуунгүй, хүч чадалгүй Улсын Их Хурлыг тарааж, Ерөнхийлөгчийн засаглалтай болох эрх зүйн үндсийг яаралтай бүрдүүлэхийг шаардаж байна. Улсын Их Хурал тарах нь үнэн, шударга ёсонд нийцнэ. Ард түмэн элгээрээ хэвтэхээсээ өмнө өвдгөөрөө мөлхөж байгаа дээрээ сэхэж эх орноо аврах цаг болжээ. Улс орон хямралын халуун цэгт тулж ирснийг мэдэрч, нийгмийг донсолгож, нийтийгхамарсан эмхзамбараагүй бужигнаанд хүргэлгүй, тайван замаар асуудлыг шийдэх ганцхан боломж үлдпээ. Ард түмний өмчийг идэж дуусахаас өмнө улс орноо худалдаж дуусахаас өмнө иргэний эр зориг гаргаж МАХН-ын бүлэг, МУНН-ын төлөөлөл Улсын Их Хурлаас хамтран татгалзвал ард түмэндээ дахин сонголт хийх эрхийг нь эдлүүлж, иргэний зөвшиЛцөлд хүрэх нөхцөлийг бүрэлдүүлнэ. МАХН эх орон, ард түмнийхээ төлөө зоримог алхам хийж, Улсын Их Хурлаас татгалзвал Улсын Их Хурал дахь МУНН-ын төлөөлөл бэлэн байна. Хэрхэхийг Сүх жанжны намынхан мэдэх болтугай. Хүсэл, санал, сэтгэлээ барьж, зүрхээ чангал, тайван байцгаа. Хүсэл шунал, уур хилэн, мунхаг харанхуйн гурван хор буюу нисванисыг хамаг ард гэтэлж, улс орон маань тэгш амгалан орших болтугай. Анхаарал тавьсанд баярлалаа!26 Чуулганыг хааж Улсын Их Хурлын дарга Р.Гончигдоржийн хэлсэн үг 1998.08.28 Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ! Улсын Их Хурлын 1998 оны хаврын ээлжит чуулган энэ оны 4 дүгээр сарын 6-ны өдөр нээгдэж, нийт ажлын 102 хоног чуулж, өнөөдөр үйл ажиллагаагаа өндөрлөж байна. Энэ хугацаанд чуулганы нийтийн хуралдаан 32 удаа чуулж, Байнгын хороод, дэд хороод, нам, эвслийн бүлгүүдийн хуралдаанууд хуралдаж, улс орны эдийн засаг, нийгэм, улс төрийн бүхий л хүрээний асуудлыг хэлэлцлээ. Хаврын чуулганаар нийт 40 гаруй хууль, 80 гаруй тогтоол батлан гаргасан байна. Энэхүү батлан гаргасан хууль, шийдвэрүүд нь эдийн засаг, нийгмийн бүх хүрээг хамарсан шинэтгэлийг өргөжүүлэн гүнзгийрүүлэхэд чиглэгдсэн асуудлууд байлаа. Чуулганы хугацаанд ялангуяа хүн амын боловсрол, эрүүл мэнд, нийгэм, шинжлэх ухааны чиглэлийн томоохон хуулиудыг шинэчлэн баталж, заримд нь нэмэлт, өөрчлөлтүүдийг оруулсан юм. Мөн Батлан хамгаалахын салбарт хийж буй шинэтгэлийн эрх зүйн орчинг бүрэн бүрэлдүүлж өгөх үүднээс нилээд хэд хэдэн хууль, Улсын Их Хурлын тогтоолыг батлан гаргалаа.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw