408 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I Хүн төрөлхтөн хүлээн зөвшөөрсөн Толстойг та биднээс дутуу ухаантай гэж би үзэхгүй байна. Газар өмчлүүлээгүй байхад булаг шанд, өвөлжөө хаваржааны талаар хэрүүл зодоон эхэлж, хүний амь нас эрсдсэн гунигт түүх Завхан, Хөвсгөл, Увс аймгуудад гараад байна. Газар өмчлүүлэх дээрээ тулбал бүх ард түмний санал асуулга явуулах хэрэгтэй. Зөвхөн надад гэхэд Эрдэнэт хотоос 5 мянга гаруй хүний гарын үсэгтэй газрыг хувьд өмчлүүлж болохгүй гэсэн иргэдийн захидал ирснийг дурдъя. Та нарт өч төчнөөн захидал, хүсэлт шаардлага ирснийг бид мэдэж байна. Манай Монголд өнөөдөр ардчиллын тугийн дор байгалийг хайр найргүй цөлмөх, ямааг ноолуур, хонийг арьс, бугыг эвэр, зээрийг мах, баавгайг доньд, ойг банз гэж ойлгон эх орноо дэлгүүр, газар шороогоо наймаа болгон сагсуурагчид мянга мянгаараа сүрэглэн харийнханд үйлчилж байна. Уут уут мөнгөөр улсаа худалдсан сайдууд гуай, дэнс дэнс мөнгөөр дэлхийгээ сайдууд гуай болоод байна. Хацар гоо охид минь харийн хүмүүстэй одоо ч дэр хувааж, шөнө хувааж, ногоон цэнхэр, шар нүдтэй хүргэчүүд маань нутаг голомтоо орхин Монголд суурьшиж, нуган үрүүд нутгаа сахьдаг ёсыг умартсан монгол хөвгүүд маань харийн оронд бөөн бөөнөөр охид даган одох боллоо. Монгол малын удмын санг хадгалах гэж зовж байдаг байсан ард түмэн маань монгол хүний генийн санг хадгалах гэж бас л тэмцэл хийх цаг ирлээ. Газар өмчлүүлэх асуудлыг одоогоор гагцхүү МАХН шийднэ. Хэрвээ энэ намын бүлгийнхэн МУНН-ын төлөөлөлтэй нийлээд хатуу байр суурь барьж хамтран тэмцэх юм бол газрыг хувьд өмчлүүлэх нэрээр харийнханд таяг тойруу замаар өгөх явдлыг зогсоох болно. Эс тэгвээс газар цаашилбал эх орон худалдагдах аюул нүүрлэж байна. Учир иймд газрыг өмчлүүлэхгүй гэдэг дээр надтай санал нэгдсэн хүмүүс, МАХН-ын бүлэг, түүний дарга Энхбаярт хандахыг хүсч байна. МАХН-ыг үүсгэн байгуулагч их жанжин Сүхбаатар болон Бодоо, Данзан, мөн эх оронч ерөнхий сайд Амар, Гэндэн, алс тэртээх он жилүүдэд алга дарам газрынхаа төлөө цусаа урсгаж амиа алдаж явсан өвөг дээдсийнхээ уламжлалыг санаж энэ нам одоо ард түмнийхээ өмнө хүлээсэн түүхээн үүргээ биелүүлнэ гэдэгт МУНН итгэж байна. Одоо монголын эх оронч бүх хүч Та бүхнийг анхааран ажиглаж байгааг уламжлая. Монгол эхийн алтан хэвлийгээс төрж, монгол эцгийн ариун зүрх цээжинд нь цохилж буй хэн бүхэн газрын асуудал дээр анхаарлаа төвлөрүүлж, монголын улс төрийн гуравдагч хүчин МУНН-ыг тойрон нягтрахыг уриалж байна. Эцэст нь хэлэхэд 2000 он гэхэд Монгол Улсад өмчийг хувьчилж дуусгах нэрээр эрхэм дээдсийн хувааж идэх үйл ажиллагааг таслахгүй нь монголын эх оронч хүчнүүдийн бас нэг анхаарал татсан асуудал болов. Өмчгүй төр нь өмчтэй хүмүүсийн мэдэлд ордог юм. Одоо болтол өөрийн онцлогт тохирсон хөгжлийн загваргүй яваа Монгол Улсад энэ нь үхлийн цохилт болно. Энэ үйл явцыг сааруулах хэрэгтэй. 100 ямаанд 60 ухна гэдэг шиг 2-хон сая гаруй хүнтэй энэ жижиг улс 76 хүнтэй парламент нүсэрдэж байгааг бодууштай.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw