Монгол улсын парламент - боть 1

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I 407 Хэн ч танихгүй, хэн ч мэдэхгүй, юу ч мэдэхгүй, чадахгүй хүн засаг төрийн эрхэнд гарч, Монгол Улсын нэрээр харин ганц мэддэг наймаа панзаа хийж явдаг боллоо. Ёс суртахуунаар доголдсон намууд болон төрд итгэх итгэл өдөр бүр суларсаар байна. Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, бидний хамтран зүтгэгч Улсын Их хурлын гишүүн асан Гончигийн гэгээн дурсгалыг хүндэтгэж уламжлалт ёс заншлаа дээдлэн манай нам тус тойрогт нэр дэвшүүлэхгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна. Улс төрд ч гэсэн ёс суртахуун хэрэгтэй. Талийгаачийн 49 хоног дуусаагүй байхад түүний суудлын асуудлыг хөндөж, хөөцөлдөж байгааг бид буруушаахын хамт улс төрийн хүчний тэнцвэрийг хадгалаасай гэж хүсч байна. Улсын ИхХурлын гишүүд ээ, Өнөөдөр бидний сэтгэлийг зүй ёсоор зовоож байгаа асуудал бол Газар өмчлөлийн хуулийг хэлэлцэх гэж буй явдал юм. Бяцхан сумаар том хөлөг онгоцыг цоо буудаж болно гэж Дагестаны тусгаар тогтнолын төлөө 25 жил ард түмнээ удирдан тэмцсэн Абдулла хэлжээ. Тэгвэл хуулийн бяцхан цоорхойгоор улс орноо бүхэлд нь алдах аюул нүүрлэж байна. Хуулийг тэнэгүүд хэлэлцэж, тэр нь батлагдвал ухаантай хүмүүс ч гэсэн дагахаас өөр аргагүй болдог гэж нэгэн гүн ухаантан айлдсан юм. Газар эзэмших эрх нь монголын иргэнд 100 жилээр нээлттэй байхад заавал өмчлүүлэх гээд байгаа нь анхаарал татаж байна. Газраа хувьчлахгүй бол хөгжихгүй, гадаадад тийм ийм байдаг гээд байгаа хүмүүс Финлянд, Швед, Австрали, Израиль, Мексик зэрэг дэлхийн олон хөгжилтэй улс орон газраа өмчлүүлэхгүй болоод байгааг юу гэж хэлэх вэ? Өмч хувьчлалын алдаа газар хувьчлахад гарахгүй гэх баталгаа байна уу? Газрыг маш өчүүхэн хувиар үнэгүй өмчлүүлнэ гээд байна. Гэтэл үл хөддөх хөрөнгийн даатгал гээд авах татварыг ард түмнээс юунд нууна вэ? Тэр өчүүхэн газраас илүү газар өмчлөнө гэвэл мөнгөтэй нь авна гэнэ. Тэгвэл ядуу хүмүүс өчүүхэн газраа баячуудад зарж, газар эзэмшигчид хэмээн их хэмжээний баячууд гарч ирэх бөгөөд эгэл борчууд тэдний гар дээр хамжлагын албат болох нээ. Агуу их Толстойн “Сэхээрэлт” романы гол баатар газрын эзнээр жишээ татахад газрыг зөвхөн тариачдад өгдөг. Ард түмнийхээ үгүйрэл хоосрол, зовлон зүдгүүр, мөхлийн шалтгааныг Лев Толстой заахдаа газрын эзэд нь тариачдаас газрыг булаан авсан явдал гээд газрын эздийн эзэмшлийг устгах саналыгтавьж байв. Нарны гэрэл, агаар хувийн өмч биш байдаг адил газрыг хувьдаа өмчилж, худалдах, худалдан авах зүйл болгох ёсгүй гэж өөрөө газрын том эзэн байсан хүн төрөлхтний суу билэгт тэр хүн туршлагаасаа үүдэн хэлжээ. Хүн бүхэн газрыг өмчлөх эрхтэй ч газрыг хувьд өмчлүүлэхэд хэн нэг нь газраа худалдахаас өөр аргагүйд хүрч, хэн нэг нь худалдан авснаар газрын эзэд, тэдний мэддийн тариачид буй болж, эцэстээ эзэн, боол, баян, ядуу, үгүйрэл хоосрол, ард түмний зовлон зүдгүүр мөхлийн шалтгаан болдог тул газар өмчлөхийг устгах асуудал нь гол зүйл гэж тэр үзэж байна.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw