Монгол улсын парламент - боть 1

406 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I мянгаараа очлоо. Нэг үгээр хэлэхэд, хүмүүсийг зэвсэглэж байгаагаа төр, засаг анхаарах ёстой. Сэрэх үедээ сэрж, мэдрэмжтэй нь мэдрэхгүй бол олон түмний бухимдал төр нь самуурч, халуун цэгтээ тулж ирлээ. Хэн нь хэн болохыг цаг хугацаа харуулж байна. МАХН, Ардчилсан Холбоо эвсэл хоёр хуулиар наймаа хийж, Цагаатгалын хууль, Архивын хуулиар эвсэл буулт хийж, Улсын Их Хурлын гишүүн Засгийн газрын гишүүн байхаар зөвшөөрсөн заалтаар МАХН нь эвсэлд тал зассаныг МУНН-ын төлөөлөл илчилсний төлөө өнгөрсөн өвөл өдий төдий мэдэгдэл гаргаж, МУНН болон миний биеийг улс төрийн хоёр хүчний хооронд яс хаялаа гэж харааж зүхсэн билээ. Гэтэл МУНН-ын төлөөлөл нь Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн байх нь Үндсэн хууль зөрчиж байна. Нөгөө талаар гүйцэтгэх засаглалдаа хяналт тавих эрх барих байгууллага нь түүнтэйгээ холилдож засаглалын хуваарилалт алдагдаж буйг зарчмын хувьд эсэргүүцсэн билээ. Эвсэл, МАХН хоёр хэдийдээ ийм бие биедээ хайртай болж, хүзүү сээр холбох болсныг миний бие гайХаж байна. Саяхан Үндсэн хуулийн цэц уг асуудлыгхэлэлцэж, шударгаар шийдэж, Улсын Их Хурлын гишүүн нь Засгийн газрын гишүүн байхаар МАХН, эвсэл хоёрын баталсан хуулийг хүчингүй болголоо. Ийнхүү МУНН зарчимч байр суурь барьж, Үндсэн хуулиа мөрдөж байсан нь нотлогдов. Эрх мэдэл, албан тушаалын төлөө ийнхүү ичих булчирхай нь ажиллахаа байсан хоёр том намын дунд МУНН нь улс төрийн тэнцвэрийг хадгалж, эвсэл, МАХН хуйвалдвал түүнийг илчлэх, эвдрэлцвэл эвлэрүүлэх үүргээ гүйцэтгэхийг мэрийж байна. Улс төрийн хоёр том хүчний хооронд МУНН улс төрийн гал хамгаалагч, эсвэл тусгаарлагч хана болсоор өнөөг хүрлээ. МУНН тэнгэрийн суудал алгасан Сүхбаатар аймгийн 31 дүгээр тойргийн сонгогчдод бид гүн талархал илэрхийлж байна. Учир нь тэд монголын ард түмний өмнө туйлын чухал сонголт хийж, эвсэл, МАХН хоёрын хүчний харьцааг тэнцвэржүүлэх, улс төрийн гуравдагч хүчний байр суурийг бэлдэж өгсөн юм. Бид өнөөдөр ард түмнээ өмөөрч байна, ард түмнийхээ зовлон жаргалын дуу хоолой болж байна. Бид гурил, будаа тарааж сонгуульд ялаагүй. Бид үзэл санаа, тусгаар тогтнолынхоо төлөө гэсэн сэтгэлээрээ ялсан юм. Тэгвэл Ардчилсан Холбоо эвсэл ард түмнээ хуураад эвсэж эд баялгийг хувааж, эвсэж эрх мэдлийг нь авсан хэрнээ өнгөрсөн хоёр жилд ямар үр дүнд хүрэв ээ. Ядуурсан, нэн ядуу нийгмийн бүхэл бүтэн давхаргыг бий болгож, хүн амын 60 хувь нь өлөн зэлмэг амьдарч байна. Үндэсний болсон хүчний бодлого алдагдаж, сэхээтнүүд, мэргэжилтнүүдийг мянга мянгаар нь нам, эвслийн золиос болгож байна. Ц.Элбэгдорж, бид 3 мянган хүнийг ажилтай болгосон гэж намынхаа чуулган дээр хэлсэн. Тэгвэл нөгөө талд нь 3 мянган хүн ажилгүй болсныг хэлье. Бусад намынхныг ажил албанаас хуу зайлуулдаг сонин туршлага бий боллоо. Ийм маягаар үргэлжилбэл жил болоод нэг намынхан, хэдэн жил болоод нэг намынхан хоолгүй болдог хөгийн тогтолцоо газар авч, улмаар улс орон хоёр хэсэгт эвлэршгүй хуваагдан сөргөлдөх аюул нүүрлэж байна.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw