ИОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I 405 өмнө, хэн ч, хэзээ ч мартахааргүй хатуу гэсгээл үзүүлэх хэрэгтэй. Хүчирхийлэл, аллага, хядлага, садар самууныг улайм цайм сурталчилж, эх орны нэр төр болсон сэхээтнүүдийг доромжлон гүтгэдэг хэвлэлүүдийг хааж, эздийг нь шүүхэд татах ёстой. Хүн ард маань тэр дундаа хөдөөгийнхөн соёл мэдээллээс тасран салж, оюун санааны харанхуй ангалд унаж байгаагаа өөрсдөө мэдэхгүй, мэдрэхгүй байгаа нь бүр ч гунигтай байна. Гэвч шударга хэвлэлүүдэд үндэсний эх оронч мэдрэмжээ сэргээхийг уриалж байна. Ард түмний амьдрал дээшлэхгүй байгаа нэг шалтгаан бол үргүй зардал, цамаан зан юм. Дээдсүүд гахайн торойг 300 доллараар худалдан авч, хэдэн тохой өндөр амттай бялуу идэж, зугаацаж байхад ард түмний хүүхдүүд хог ухаж, хэдэн мянгаараа гудамжинд гарч, эгэл борчууд шар нар бор хоногийг арай ядан өнгөрөөж байна. Улсын Их Хурлын гишүүдийн амралт зугаалга хэрээс хэтэрч, гадаад дотоодод явах нь хязгаар алдлаа. Зөвхөн АНУ-д гэхэд Их Хурлын гишүүдийн бараг гуравны хоёр нь доншуучилж, нэг хүний онгоцны зардал гэхэд 1600 доллар болжээ гэж бодвол 50 хүнийх нь 67400 доллар буюу бараг 70 сая шахам төгрөг болж байна. Энэ бол нэг аймгийн борчуудыг эвлэгхэн хөл дээр нь босгох хөрөнгө юм. Зөвхөн унааны зардал нь энэ шүү. Зочид буудал, хоол унд, бэлэг дурсгал, ачааны хөлсийг тооцвол юу болох нь тодорхой. Ганц Америкт явж байгаа бол яахав, газар үзэхийн тулд Их Хурлын гишүүн болсон юм шиг Франц, Израйль, Канад, Англи, Герман, Австрали, Дани, Турк, Япон гээд хэдэн арван оронд бүлэг бүлгээрээ доншуучилж, тэр ч байтугай Африкийн шугуйг ч орхисонгүй, тойрон аялагч юм уу, төрийн түшээ юм уу гэдгийг ч тогтооход хэцүү болоод байна. Хөдөө томилолтоор явахад өч төчнөөн машин хөлөглөж, өдий төдий унаатай хурган дарга нар пүүс компанийн эзэд дагалдан давхилдаж, идэж ууж, жаргаж цэнгэж буйг үл тооцвол сэтгэл сэрдхийх буй заа. Дээд, доод шатны дарга нар олон улсын янз бүрийн үнэтэй цэнэтэй машинаараа бие биетэйгээ арсалдаж, ядуу ардын зам дээр ачаа нэмэгдсээр, ард түмэндээ болохоор мөнгө байхгүй гэдэг ч, гадаадад 5-10 явах болохоор олдоод байдаг нь хачин. Нам эвслүүд холимог хуурга болж, ард түмэндээ нэг нүүр, гадаадынханд нэг нүүр гаргаж, зарим нь бүр 3-4 нүүртэй болчихсон явж байна. Намуудын үзэл бодол төлөвшөөгүйн улмаас барууны чиг бүхий нам нь зүүнийхтэй үгсэж, зүүн төвийн нам барууныхтай хуйвалдах нь эрээ цээргүй болов. Бүгд л ард түмнийхээ төлөө гэвч ажил дээрээ шулах, мөлжих, баяжихын төлөө уралдаж, сонгуулиар амладаг олон сайхан амлалт нь огторгуйд тоос болон тэрлэж байна. Эрхэм гишүүд ээ, хэлсэн үгэндээ эзэн, идсэн хоолондоо сав болж, ард түмнээ бодохгүй бол иргэний хямралын ирмэг дээр улс орон маань тулж ирлээ. Батлан хамгаалах яам, хилийн цэрэг буу зэвсгийг чөлөөтэй худалдаж, иргэдийн гар дээр ангийн буу нэрээр байлдааны буу зэвсэг хэдэн арван
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw