404 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I орон бол дэлхийн эрдэнэсийн сан гэж бичжээ. Хэрвээ Монгол нь дэлхийн эрдэнэсийн сан юм бол хэзээ тэд түүнийгээ эзэмшиж эхлэх вэ? Яг одоо тэр үйл ажиллагаа нь эхлээд байхад монголын төр, засаг чихгүй дүлий, нүдгүй юм шиг сууж байгаа нь гайхал төрүүлж байна. Биднийг сайхан үгээр магтаж, чихийг нь илбэж, эрээн мяраанаар нүдийг нь хуурч байгаад нэг л өдөр дэлхийн эрдэнэсийн сан буюу Монголд дэлхийнхэн сэм сэмээр ирж суурьшсаар эзэмдэн авах тэр бэлтгэл одооноос тэгэхдээ бүр тайван замаар алгуурхан хийгдэж байна. Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ! Та бидний төлөө, та бидний гэгээн эх орны төлөө, та бидний үр хойчийн төлөө алтан амиа алдсан өвөг дээдэс, ахмад үеэ санагтун. Та нар аль ч намын гишүүн байх нь хамаагүй, та нар Монгол улсын иргэн байх ёстой. Монгол Улсын иргэнд бол Монгол Улсын тусгаар тогтнолоос илүү үнэтэй юм байх ёсгүй. Тусгаар тогтнолын хувьд бол газар шорооноос үнэтэй юм үгүй. Үүнийг мартвал түүх өршөөхгүй. Бид зах зээлийн эдийн засгийг монголын онцлогийг үл хайхран хүчээр хэрэгжүүлэх гэж оролдсоор 7 жил гаруй хугацаа өнгөрөхөд хүүхдүүд нь гэдэс хоосон, залуус нь толгой хоосон, төр нь бэлгэдэл төдий, хууль нь нэрийдэл төдий улс болж хувирах зам руу явж байна. Та бүхнээс би нам чинь үнэтэй юу, эх орон чинь үнэтэй гэж асууж байна. Тал хээрийн Монгол Улс Польшийн эв санааны нэгдлийн хуулиар хөгжихгүй, Америк маягийн зан суртахуунаар хол явахгүй гэдгийг өнгөрсөн 7 жил бидэнд нотлон харууллаа. 270 сая хүнтэй эх гүрнийг тарааж чадсан улс бол 2-хон сая хүнтэй Монголыг тараах ч юухан билээ дээ. Ийм л цаг үеийн ирмэг дээр ирлээ. Одоо гагцхүү үндэсний мэдрэмж, үндэсний сэхээтнүүдээ дээдэлж, оюун санааны нэгдмэл байдлаа хадгалах явдал үлдлээ. Тэгвэл бид аврагдана. Богдын музей үзэхээр очсон хүүхдүүдээс 500 төгрөг нэхэж, ангиараа үзэж чадахгүй буцаж байна. Ийм байж үр хойчоо яаж түүхээ мэддэг, түүгээрээ бахархдаг болгож хүмүүжүүлэх вэ? Бидэнд боловсролтой хүмүүсээс гадна хүмүүжилтэй хүмүүс хэрэгтэй байна. Боловсролтой хэрнээ хүмүүжилгүй хүмүүс улс орноо авч явах үүрэг ногдвол соёлжсон зэрлэгүүдийн орон болж хувирна гэдгийг санууштай. Гэмт хэрэг үндэстний хэмжээний асуудал болж, нэг цагт хоёр гэмт хэрэг гарч байна. Төр байгаа юм бол үүнийг шийдэж, ард түмнээ амгалан тайван байлгах, авран хамгаалах цаг нь болжээ гэдгийг сонордуулъя. Хохирсонд нь хууль үйлчилдэггүй, хохь чинь болоод хоцордог, хохироосныг нь хүний эрх гэдгээр хамгаалж, зүгээр шахуу өнгөрөөдөг энэ явдал хэдий болтол үргэлжлэх вэ? Монгол хүний амь нас, эрүүл мэнд баян айлын нохойноос дор болсныг үндэсний эх оронч сэхээтнүүд анхааралдаа авч тусгаар тогтнол, шударга ёс, эгэл жирийн хүмүүсийн төлөө гэсэн МУНН-ын бодлогыг тууштай дэмжинэ гэдэгт бид найдаж байна. Насанд хүрээгүй хүүхэд хүчиндэх, хүний амь насыг онц хэрцгий бүрэлгэх явдлыг таслан зогсоох цаг болжээ. Тэднийг ард түмний нүдний
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw