МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I 403 ^ндэстний эрх ашгийн дэргэд ардчиллын эрх ашиг юу ч биш. Өөрөөр хэлбэл, ^ндэстний эрх ашиг нь том гүрнүүдэд бүхнээс дээгүүр тавигддаг бол Монгол ^лсад 2, 3 дугаар зэргийн юм, харин ардчиллын эрх ашиг, хэсэг дээрээ бол осэг бүлэг хүмүүсийн эрх ашиг бүхнээс дээгүүр тавигдаж байна. Өнгөрсөн 7 жилд гадаадаас авсан өр зээл нь 70 жилийнхээс давсан гэхэд «илсдэхгүй, бид хойч үеийнхээ нуруун дээр дааж давшгүй ачаа үлдээж, өрний <үүдий улс болох аюул нүүрлэж байна. Авна гэдэг сайхан, өгнө гэдэг хэцүү. Зах зээлийн нийгэмд хүнд юмаа зүгээр өгдөг улс орон гэж үгүй. Атга будаа эгөөд хормой алт авахыг хичээнэ. Гэтэл бид надаас хойш галав юүлсэн ч <амаагүй гэдэг үзлээр өр зээлийг тавьж байгааг анхаарахаас өөр аргагүй. Өр зээлийг авч болно. Чухам түүнийгээ хэр үр ашигтай зарцуулж байна зэ? Гадаадынхан биднийг дэмжиж байна, тэдэн арван сая доллар, хэдэн зуун :ая иен өглөө гээд аль ч засгийн газар ид бах болгодог. Харамсалтай нь тэр их өр, зээл тусламжаас ард түмний халаасанд юу орж байна вэ? Аж змьжиргаанд нь юу нэмэгдэж байна. Бид үндэстнийхээ баялгаар дэнчин гавьж, үр хойчоо хохироосоор XXI зуунтай золгох уу? Амьд мэнд, арьс бүтэн галж байвал хойч үе маань бидэнд хамаагүй гэж үү. Монгол хүний үнэ цэнэ алдагдаж, үндэсний мэргэжилтнүүдийн асар том арми 7 жилийн дотор бут цохигдож, гадаадын зөвлөхүүд, улс орны маань эдийн засаг, хөдөө аж ахуй, хөрөнгө оруулалт, банк, санхүү, батлан камгаалах, боловсрол гээд бүх салбарт хяналтаа тогтоож байгааг харсаар байна. Төрийн ордонд харийн зөвлөхүүд сууж, гадаад яаманд хүртэл шургаж амжсан нь гайхал төрүүлж байна. Үндэсний ухамсрыг хөгжүүлэхийг сургалтын суурь болгож эх оронч үзэл, үндэсний бахархал, үндэсний мэдрэмжийг дээдлэхгүй бол бид газар нутагтайгаа цуг бусдын өмч болох аюул нүүрлэж байна. Арслангийн баатар зориг үнэгэнд хэрэггүй, үнэгний уран арга арсланд зохихгүй, үнэг арслан мэт явбал түргэн үхнэ, арслан үнэг мэт явбал түргэн бутна гэж өвөг дээдэс минь сургасан. Бид өнөөдөр бүхэл бүтэн 8 жилийн турш ардчилал, зах зээл гэгчийн замаар замнахдаа бар улс байтугай муур улс болж чадсангүй. Гадаадынхныг юм бүхэн дээр дууриагч гадаадынхан шиг хөгжсөнгүй харин ч хөгжлийн хувьд ухралт хийж, түргэн үхэх, түргэн гутах замдаа орж байна. Биднийг чоно хөөж, зээрийн мах идэж, сүрэг хулангийн тоос харж, үнэг, хярс, мазаалай, бугыг нүдээр үзэж явсан гэхэд үл итгэж, үлгэр домог ярьдаг худалч хүмүүс гэж хойч үе минь бодох буй заа. Сүүлчийн жилүүдэд өгзгөндөө хөх толботой болохоо сануулсан улс орон олширч, бид та нартай удам судар, гарал үүсэл нэгтэй гэж элдвээр нотлох гээд хамаатан садан болох гээд ихэд эрмэлзэж байгааг анхаарахгүй байхын арга алга аа. Манай монголчууд ариун сайхан сэтгэлтэй, муу санаагүй болохоороо хөөрцөглөж, тэр ч улс орон хөх толботой, энэ ч ард түмэн хөх толботой, бидэнтэй угсаа гарал нэгтэй гэж онгирдог нь ирээдүйд биднийг идэх гэсэн холын санааг үл тааварлан зууш болж байна. Харийн нэгэн зохиолч монгол
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw