Монгол улсын парламент - боть 1

402 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I Аливаа хувьсгал дэвшил авчирдаг бол монголын ардчилсан хувьсгал гэгч нь өмнөхөө үгүйсгэхэд чиглэж байна. Бид 70 жил бүтээхийн философиор явж, 7 жил гаруй нураан сүйтгэх философиор амьдарлаа. Их сүйтгэлийн 7 жилд монголын ард түмэн өвдгөөрөө мөлхөж явсан бол одоо элгээрээ хэвтэх цаг туллаа. Монгол үндэстний оюун санааны нэгдмэл байдал сарниж, үе үеийн монгол төрийн нэгдмэл бодлого алдагдаж, хэрэг дээрээ улс төрийн намууд нэртэй боловч хүн ардыг үгүйрүүлэн хоосруулж, туйлдуулан ядрааж, үндэсний баялагийг хуваан завшигч улс төр, эдийн засгийн бүлэглэлүүдийн тэмцэл өрнөж, тэр нь томоохон гүрнүүдэд аятайхан зууш болж эхэллээ. Бид Черчиль, Рузвельт, Дэн Сяо Пэн, Сорос гэж ярихаас биш Амарсанаа, Чингүнжав, Хатанбаатар, Магсаржав, Манлай ван Дамдинсүрэн гэж ярихаа больж, үндэсний бахархал, үндэсний мэдрэмжээ алдан гадаадынхныг тахин шүтэх, ард түмнээ дорд үзэх, түүхээ үгүйсгэх, өв болгох үндэстнээ гутаан доромжлох ажлыг санаатай бөгөөд санаандгүйгээр алхам бүрдээ хийж байна. Үр хүүхэд маань Тэгшээ, Даваадорж, Дандар, Олзвой, Гиваа, Аюуш, Дамба, эх оронч Дугаржав зэрэг улс орон, тусгаар тогтнолынхоо төлөө цусаа асгаруулан тэмцэж, алтан амиа алдсан баатруудаа мартаж эхэллээ. Тэдний тухай цэцэрлэг, бага, дунд сургууль, их, дээд сургуульд заахаа больж, эх оронч үзлээр хойч үеээ хүмүүжүүлэхийг одоогийн төр, засаг, улс төрийн намууд умартаж, ардчилал, зах зээл гэдэг 2-хон үгийг улиг болтол давтаж, хэрэг дээрээ амиа бодохын их сургуулийг хэн хүнгүй дүүргэж эхэллээ. Арьсаа биш улсаа бодож тэмцэж, зүтгэж, хөлсөө гоожуулж бүтээн босгож явсан хөдөлмөрийн домогт баатрууд болох Очир, Даваажав, Лодойхүү, Чулуун, Шарбанди, Лувсан, Аварзэд, Намжим, Минжүүр зэрэг олон зуун шилдэг хүмүүсийн үлгэр дууриалыг мартаж, алхааран залхуурах, амархан хоол олж идэх, харийнханд бөхөлзөх үзлээр шинэ үе маань цэнэглэгдэж, бие биеээ дээрэмдэх, хүчирхийлэх, алах талахын цагаан толгой, сонин хэвлэлүүд өдөр шөнөгүй зааж, оюун санааны үнэт зүйлсийг уландаа гишгэж байна. Монгол хүнээ харахаар уур нь хүрч, гадаадынхныг үзэхээрээ нүд нь сэргэдэг ихэс дээдэс олширч байна. Монголын тэнгэр, монголын өвс ногоо, монголын гол ус, монголын газар нутгийг монгол хүн мэдэхээ болих цөвүүн цаг ирлээ. Харийнханд үндэсний баялгаараа найр тавьж, хөрөнгө оруулалт нэрээр дур зоргоороо туйлах боломжийг олгож байна. Газар нутаг байж эх орон байдаг. Эх оронтой байж ард түмэн оршдог. Эх орон, ард түмэн хоёр нийлээд улс орон болдог нь мөнхийн хууль. Аль ч улс оронд үндэсний эрх ашиг нь хамгийн эрхэм дээд, үнэт нандин зүйл, үндэсний тусгаар тогтнол нь дээд шүтээн, оршин тогтнохын үндэс болдог. Энэ цаг үед Монгол Улсын маань тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал нь ард түмний эрх ашигт нийцээгүй хуулиудын цоорхойгоор элсэн цаг шиг урсаж эхэллээ. Амёрикийн эрх ашиг гэж байхаас бус ардчиллын эрх ашиг гэж үгүй. Английн эрх ашгийн ардчиллын эрх ашгаас ямагт дээгүүр тавигддаг. Япон

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw