Монгол улсын парламент - боть 1

ИОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-1 401 шийдвэрлэж, олон түмний санал шаардлагыг үйл ажиллагаандаа шуурхай тусган ажилладаг болтол нь шийдвэртэй тэмцэж ажиллах болно. Монгол Улсын Их Хурал өөрт ногдсон онцгой бүрэн эрхийнхээ дагуу хүмүүнлэг, энэрэнгүй, нийгмийн баримжаатай нийгмийг цогцлуулан байгуулах бодлогоо хэрэгжүүлэхэд гүйцэтгэх засаглалын байгууллагуудын үүрэг хариуцлагыг өндөржүүлж, тэдний өмнө тодорхой зорилт дэвшүүлж, үр нөлөөтэй удирдан чиглүүлж, хянан зохицуулж, шаардлагатай үед сариуцлага тооцож ажиллах ёстой. Улсын Их Хурал Засгийн газрын үйл ажиллагааг ч шинэ эрх зүйн нөхцөл байдлын дагуу нягт уялдуулан зохицуулах шаардлагатай гэж үзэж байна. Хэрэв Улсын Их Хурал Засгийн газартайгаа хариуцлага тооцож сурахгүй бол Засгийн газрын үйл ажиллагаанд дургүйцсэн ард түмний шүүмлэл, бухимдал Улсын Их Хурал руу шилжиж, одоогоор заримхүү хөтөлбөрөөс тавьж байгаа, Улсын Их Хурлыг тараах эсэх талаар ард түмний дунд санал асуулга явуулах тухай санал нийт ард түмний шахалт шаардлага болж хувирахыг үгүйсгэхийн аргагүй. Мөн Улсын Их Хурал үйл ажиллагаагаа зарчимч, ажил хэрэгч шинж чaнapтaй болгож, улс орны улс төр, нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг зохицуулахад чухал үүрэг гүйцэтгэх хуулиудыг эн тэргүүнд авч хэлэлцэн баталж, Улсын Их Хурлын гишүүд ёс зүйн алдаа дутагдпаа нэн даруй засан залруулж чадахгүй бол цаашид ард түмний дунд Улсын Их Хурлын нэр хүнд улам бүр унаж, түүнд үл итгэх байдал газар авахад хүрэх юм. Өнөөгийн бий болсон эдийн засаг, нийгэм, улс төрийн байдалд бодитой үнэлэлт дүгнэлт өгч, ард олныхоо нийтлэг эрх ашигт нийцсэн тодорхой шийдвэрийг Улсын Их Хурлаас гаргах ховорхон боломж, цаг хугацаа чухамхүү одоо тохиож буйг Ардчилсан Холбоо эвсэл мэдэрч, ойлгож байгаа гэдэгт итгэж байна. Анхаарал тавьсанд баярлалаа!25 Чуулганы нээлт дээр Улсын Их Хурлын гишүүн, МУНН-ын дарга О.Дашбалбарын хэлсэн үг 1998.04.06 Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө! Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ! Эрхэм хүндэт Ерөнхий сайд аа! Хүндэт нөхөд өө! Монгол үндэстний хувь заяаны эгзэгтэй цаг мөчид та бид амьдарч, түүхийн өмнө онцгой хариуцлага хүлээх үе ирлээ. Шилжилтийн үе гэгдэх дуусашгүй 8 жилийг ардаа хийж, эцэж туйлдсан ард түмэн маань өнөөдөр төр, засгаа сэтгэл түгшин ширтэж, үр хүүхдийнхээ хойчийн баталгаагүй хувь заяаны төлөө шаналж байна.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw