Монгол улсын парламент - боть 1

400 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I Улсын Их Хурлаар батлагдан 1998 оны улсын төсөвт хөрөнгө мөнгө нь тусгагдсан энэ асуудлыг оны эхнээс үр дүнтэй зохин байгуулж чадаагүй, тасалдуулж байгаагийн хариуцлагыг Засгийн газар хүлээх ёстой. Засгийн газар улсын төсвийн орлогыг нэмэгдүүлэх, татвар хураалтыг сайжруулах, зарлагаа оновчтой болгох талаар туйлын хангалтгүй ажиллаж байна. Энэ оны эхний 2сард Засгийн газрын төсвийн орлого 15 хувиар буурсан байхад зарлага нь 34 хувиар нэмэгдсэн байгааг юугаар ч зөвтгөх арга байхгүй. Засгийн газар муу ажиллаж байгаагийн үр дагавар нь нийгмийн хамгааллын асуудалд тавих анхаарлыг сулруулах тайлбар шалтгаан болох ёсгүй гэж үзэж байна. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж байгаа Үйлдвэрчний байгууллагуудын зарчмын байр суурийг бид дэмжиж байгаагаа илэрхийлж байна. Аливаа Засгийн газар нийгэмд баялаг бий болгох ажлыг зохион байгуулж оновчтой хуваарилан нийгмээ хөгжүүлэх зорилтыг шийдвэрлэх үүрэгтэй байдаг. Манай Засгийн газар энэ үүргээ биелүүлж чадахгүй байгаад дүгнэлт хийх цаг болжээ. Улсын Их хурал дахь МАХН-ын бүлэг эдийн засаг, нийгмийн баримжааг гүнзгийрүүлж, ажилгүйдэл, ядуурлыг бууруулж, нийгмийн эмзэг хэсгийг хамгаалж, амьжиргааны түвшингийн уналтыг зогсоох арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлэхийг шаардаж дараах тодорхой саналыг дэвшүүлж байна. Үүнд: 1. Ахмадуудын тэтгэврийн зөрүүг нэн даруй бүрэн арилгах. Улмаар энэ онд багтаан өндөр насны тэтгэврийг дунджаар 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэх. 2. Нийгмийн даатгалын болон халамжийн хуулиудад өөрчлөлт оруулж, халамжийн болон хүүхдээ асарсны тэтгэмжийг 2 дахин нэмэгдүүлэх. 3. Амьжиргааны баталгаажих түвшинг бүсийн ялгавартайгаар шинэчлэн тогтоож баталгаажуулах.. 4. Нөхөн олговрыг индедсжүүлэн сүүлийн 2 жилийн инфляцийн өсөлттэй уялдуулан нэмэгдүүлэх. 5. Өвчин, ахуйн ослоос тахир дутуу болж хөдөлмөрийн чадвараа 50-иас дээш хувь алдсан хүмүүсийн тэтгэвэр авах эрхийг сэргээх. 6. Төсвийн байгууллагад ажиллагсдын цалинг энэ онд багтаан 50-иас доошгүй хувиар, эхний хагас жилд 20-25,хувиар нэмэгдүүлэх. 7. Төвөөс алсдагдеан аймгуудын иргэдэд орон нутагтаа амьдрах боломжтой нөхцөл бүрдүүлэх, тэдний нийгмийн хамгааллыг бэхжүүлэх тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлэх. Улсын Их Хурал дахь МАХН-ын бүлэг улс орон, нийгэм, эдийн засгийн хямралт байдал дахин үүсч, олон түмний бухимдал нэмэгдэж, нийгэмд таагүй уур амьсгал буй болсныг гүнээ мэдэрч байгаагийнхаа хувьд Засгийн газрын эдийн засгийн бодлогынхоо нийгмийн баримжааг тодорхой болгож, ард түмнийхээ хүсэн хүлээж байгаа нийгмийн тулгамдсан асуудлуудыг нааштай

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw