Монгол улсын парламент - боть 1

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I 399 мэндийн байгууллагад олгох санхүүжилтийг нэмэгдүүлээгүй, төсвийн санхүүжилт, татаас хугацаандаа шаардлагатай хэмжээгээр өгөгддөггүй зэргээс шалтгаалан хөдөөгийн эмнэлгийн байгууллагууд үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй болоод байна. Хөдөөгийн малчид хөдөлмөрчид маань шаардлагатай үед эмнэлгийн тусламж авч чадахгүй боллоо. Засгийн газрын яриад байгаа шиг огт өвдөхгүй байх, өвдвөл үхэхээс өөр аргагүй боллоо. Амьд явах баталгаа алдагдлаа гэж тэд бухимдаж байна. Засгийн газраас боловсролын салбарт хийж байгаа бүтцийн өөрчлөлт хэмээх сүр дуулиантай арга хэмжээ энэ салбарын өмнө тулгарч байгаа бодит бэрхшээлийг арилгаж, уналтыг зогсоож чадсангүй, харин ч хямралт байдлыг улам гүнзгийрүүлэн ужигруулж байгаа нь илэрхий боллоо. Бүтцийн өөрчлөлтөөр ажлаас чөлөөлөгдөж байгаа хүмүүст ихээхэн хэмжээний мөнгө олгож байгаа мэт харагдах боловч цаанаа багш нарын сургуульдаа багшлах сонирхлыг бууруулах, улмаар багшийн ажлаас дайжин зугатах эрмэлзлийг төрүүлж байна. Бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээнд эхний ээлжинд чадвартай залуу багш нар, танил тал, ар өврийн хаалгаар хамрагдаж, багшлах бүрэлдэхүүний чанар ихээхэн суларлаа. Бүтцийн өөрчлөлт нэрээр 10 жилийн сургуулийг 8 жилийн, дунд сургуулийг бага, бага сургуулийг бүлэг болгон механикаар өөрчилсөн нь сургууль завсардалтыг нэмэгдүүлж, хөдөөгийн хүүхэд, залуучуудын боловсролын түвшинг бууруулах нөхцөлийг бүрдүүлсэн байна. Тухайлбал, Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Идэр-Улаан, Хүннү багийн төвд ажиллаж байсан нилээд тохижсон хичээлийн болон сурагчдын дотуур байртай, 25-30 хүүхэдтэй 3 бүлэг бүхий бага сургуулийг татан буулгаж, 2 бүлэг болгон 2 багштайгаар ажиллуулж эхэлсэн байна. Энэ шинэчлэл гэгчийн үр дүнд дээрх сургууль одоо нэг багштай, 3 сурагчтай үлдсэн байгааг юу ч гэмээр юм бэ дээ. Энэ бол боловсролын салбарт хийгдсэн бүтцийн өөрчлөлтийн нилээд түгээмэл дүр зураг юм. Боловсролын салбарын үйл ажиллагаа, үр өгөөжийг дээшлүүлэх зорилгоор гадаад орон, олон улсын санхүүгийн байгууллагаас өр тавин зээлж авсан ихээхэн хэмжээний чөлөөт валют чухам юунд зарцуулагдав, ямар үр дүн өгөв, хэний халаасыг дүүргэв, дараа нь хэн яаж төлөх вэ гэдгийг бодож, цэгнэх шаардлагатай. Гадаадын зээлийг ажлын байр бий болгохын тулд авдаг байтал манайд л авсан зээлээ ажлын байр хорогдуулахын тулд ашйгладаг жишиг тогтсон нь туйлын хачирхалтай. Анхнаасаа нухацтай сайн бодож боловсруулалгүй, итгэл үнэмшил болоогүй, оновчтой зохин байгуулж, хянаж чадаагүй, бодлого үйл ажиллагааны эцсийн үр дүн иймэрхүү инээдэмтэй бөгөөд эмгэнэлтэй байдалд хүргэж байна. Саяхан Засгийн газар улсын төсвийн байгууллагын ажиллагсдын цалинг бас нийгмийн даатгалын болон нийгмийн халамжийн сангаас олгодог тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх асуудлыг хэрэгжүүлэх хугацааг хойшлуулсан шийдвэр гаргалаа.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw