398 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I түгээмэл байгаа үзэгдэл гэдэг нь орон нутагт ажилласан дүнгээс тодорхой харагдаж байна. Ам, ажлын зөрүү ийм л байна даа. Өнөөдөр өндөр насны тэтгэврийн дундаж хэмжээ амьжиргааны баталгаажих доод түвшингээс ч доогуур байгаа нь улс эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө залуу нас, хүч хөдөлмөрөө харамгүй зориулсан ахмадуудынхаа ач тусыг өнөөгийн эрх баригчид хэрхэн хариулж байгаагийн илрэл гэлтэй. Энэ бүхэн нийгмийн бодлогыг өөрчлөх, нийгмийн даатгалын болон нийгмийн халамжийн хууль, тэдгээрийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуулиудад яаралтай нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай болсныг Улсын Их Хурал анхааралдаа авахыг санал болгож байна. Эдгээр хуулиудад оруулах нэмэлт, өөрчлөлтийн агуулга нь тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх, зөрүүг арилгахад чиглэгдэх ёстой гэж үзэж ахмадуудад олгох бүрэн тэтгэврийн доод хэмжээг тухайн үед мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр, хувь тэнцүүлсэн тэтгэвэр болон бүх төрлийн тэтгэмжийн доод хэмжээг тухайн үеийн амьжиргааны баталгаажих доод түвшингээс багагүйгээр тогтоож байх зарчмыг мөрдлөг болгохыг МАХН-ын бүлэг санал болгож байна. Монгол Улс иргэдээсээ авдаг элдэв төрлийн татвар хураамж, төлбөр, шимтгэлийн хэмжээгээр дэлхийд дээгүүр орох хэмжээнд хүрснийг эдийн засгийн зөв бодлогын үр дүн гэж үзэж болохгүй биз. Сүүлийн хоёр жилд хүн амын орлогод ногдуулах албан татвар нийт сууриараа чамгүй нэмэгдсэн бөгөөд үунээс үйлдвэрлэл, үйлчилгээ, төсөвт байгууллагад ажиллагсдын татварын ачаалал 25-44 хувиар, малчдын албан татварын ачаалал 2,6-6,6 дахин нэмэгдсэн байна. Зөвхөн татвар болон тэтгэврийн, тэтгэмжийн, ажилгүйдлийн, эрүүл мэндийн, даатгалын шимтгэлийг тооцож үзэхэд дунджаар сарын 30 мянган төгрөгийн цалин орлоготой хүн түүнээс 10,3 хувийг, 40 мянган төгрөгөөс 12,7 хувийг нь, 50 мянган төгрөгөөс 14,3 хувийг нь суутгуулж байна. Эдгээрээс гадна салбар, орон нутаг, байгууллагын хэмжээнд ногдох элдэв төрлийн бусад татвар хураамж, төлбөр цадигаа алдсаныг ард түмэн зүй ёсоор шүүмжилж байна. Сүүлийн жилүүдэд манай улсын нэг өрхийн сарын мөнгөн зарлагад хүнсний болон хүнсний бус зарлагын хувийн жин буураад таваарын бус зарлага, татвар хураамж, төлбөрийн хувийн жин 30-60 хувиар өсч байгаа статистикийн мэдээ гарчээ. Нийгмийн салбаруудын байдал ихээхэн доройтож, үйлчилгээний хүрээ хумигдаж, төлбөр төлөөс нь байнга нэмэгдэж, ард түмэнд нэмэлт дарамт, ачаалал бий болгож, бухимдал, цухалдлыг нь төрүүлж байна. Орон нутагт эрүүл мэндийн үйлчилгээ үндсэндээ бүрэн төлбөртэй болчихоод байна. Эмнэлэгт хэвтэж эмчлүүлбэл урьдчилгаа т^рлдөг, зардлынхаа 10 хувийг өөрөө хариуцдаг, цагаан хэрэглэлээс эхлэн эм тариагаа өөрөө олж нийлүүлдэг, түргэн тусламж дуудахад шатахууны үнээ төлдөг явдал хэвшил болжээ. Гэтэл Засгийн газар малчин иргэдийн эрүүл мэндийн даатгалын хураамжийг 2 дахин нэмэгдүүлсэн шийдвэр гаргалаа. Даатгалаас эрүүл
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw