МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I 397 доройтож байгаа амьдралын түвшний уналтыг зогсоох, нийгмийн хамгааллын арга хэмжээ авах, тэтгэвэр, тэтгэмж, төсөвт байгууллагад ажиллагсдын цалинг нэмэгдүүлэх, амьжиргааны баталгаажих доод түвшинг бүсийн ялгавартайгаар шинэчлэн тогтоох, түүний дагуу ядуу иргэдэд тусламж дэмжлэг олгож байх, орлого багатай ядуу иргэдэд зориулсан ажлын байр бий болгох зэрэг ажлыг нэн даруй хэрэгжүүлж, ядуучуудын эгнээг бодитойгоор бууруулах, төсвөөс алслагдсан аймгуудын иргэдэд амьдрах боломжтой нөхцөлийг бүрдүүлэх, тэдний нийгмийн хамгааллыг бэхжүүлэх зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлэх талаар тодорхой санал дэвшүүлснийг Засгийн газар анхааралдаа авч хэрэгжүүлсэнгүй. Засгийн газар асрах энэрэхийг умартсан нийгмийн хатуу бодлогоо муйхарлан зүтгүүлсээр хүн амын амьжиргааг туйлын хүнд, нэн эмгэнэлт байдалд орууллаа. Засгийн газраас явуулж буй нийгмийн хатуу бодлого нь хамгийн түрүүн өндөр настан, эхчүүд, хүүхдүүд, нийгмийн эмзэгхэсгийнхэнд илүү хүндээр тусч байна. Нийгмийн эмзэг давхаргад нийгмээс халамжийн тэтгэвэр, тэтгэмж авдаг, өөрийн орлогогүй ядарсан хүмүүс хамрагддаг байсан бол одоо төрийн албыг шударгаар хааж буй албан хаагчид, төсөвт байгууллагынхан, жирийн хөдөлмөрчид, хөдөөгийнхөн хамрагдах болж, амьдралын баталгаа нь улам бүр алдагдах болж байгаад сэтгэл нэн түгшиж байна. Нийгмийн хатуу бодлого гэж төр засаг амьдралын түвшний уналтаас, үнийн өсөлтөөс, ханшийн бууралтаас, монополь үйлдвэрлэгчид, худалдаачдын ноёрхлоос ард иргэдээ хамгаалахгүй байгаа төдийгүй төр, засаг өөрийнхөө халамж, асрамж, тусламж дэмжлэгээ багасгаж, тэтгэвэр, тэтгэмжийг хасч, татвар хураамжийг нэмэгдүүлж байгааг хэлж байгаа юм. Засгийн газрын боловсруулсан саналын дагуу нийгмийн даатгалын болон нийгмийн халамжийн хуулиуд, тэдгээрийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулснаар нийгмийн халамжийн болон хүүхдээ асарсны тэтгэмж авч байсан 80 гаруй мянган иргэний тэтгэмжийг 40-50 хувиар бууруулан тогтоосон билээ. Намрын чуулганаар мөн л Засгийн газрын саналаар дээрх хуульд дахин нэмэлт, өөрчлөлт оруулж, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон боловч хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа иргэдийн тэтгэврийг 40-60 хувиар бууруулах шийдвэр гаргасан. Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Улсын Их Хурал шийдвэр гаргачихаад байхад Засгийн газар тэтгэврийн зөрүүг арилгах талаар тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхгүй, Үндсэн хууль зөрчиж, ард иргэдээ ялгаварлан нэг хэсгийг нь хохироосоор байна. Засгийн газар батлагдсан хуулийн дагуу өндөр насны тэтгэврийг шинэчлэн тогтоохдоо нэг ч хүний тэтгэврийг бууруулаагүй гэж албан ёсоор мэдэгдсэн. Уг нь хуулийн хэрэгжилтийг ингэж зохион байгуулах учиртай. Гэтэл үнэн хэрэг дээрээ байдал ямар байна вэ? Зөвхөн Дорнод, Увс аймагт хийсэн судалгаагаар 800 гаруй хүний тэтгэврийг шинэчлэн тогтоосны 83 хувийнх нь тэтгэвэр 1900-4000 төгрөгөөр буурсан байна. Энэ бол нилээд
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw