Монгол улсын парламент - боть 1

396 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I хүрээг хамарсан өөрчлөлт, шинэчлэлт, эдийн засгийн хямрал, уналт, нийгмийн задралын үед тохиолдсон бүх л хүндрэл бэрхшээлийг ард түмэн л үүрч, зовж зүдэрч, даван туулж байгаа билээ. Өнөөдөр ард түмний дийлэнх олонхийн амьдрал туйлын хүнд байдалд оржээ. Ардчилсан Холбоо эвслийн Засгийн газар ажилласан хугацаанд манай хүн амын бодит орлого 30 гаруй хувиар буурч, ядуу өрхийн тоо 46 мянгаар, ядуу иргэдийн тоо 200 гаруй мянгаар нэмэгдсэн байна. Гуйлга гуйж, хог ухаж өдөр хоногийг өлөн зэлмүүн арга ядан өнгөрөөгчид, гэр орноос дайжин траншейнд орогногч хүүхдүүд, орох оронгүй гэр бүлээрээ тэнүүчлэн амьдрагч үгээгүйчүүдийн эгнээ байнга нэмэгдсээр байгааг өнөөгийн засаг байх л ёстой зүйл, хэвийн үзэгдэл мэт үздэг болжээ. Ил, далд ажилгүйчүүдийн тоо байнга нэмэгдсээр байна. Жижиг, дунд аж ахуйн нэгж, үйлдвэрийн газрууд өсөн нэмэгдэж байгаа албан татварын дарамт, гаалийн татварын тэглэлт, түлш, цахилгаан, дулааны үнийн өсөлт зэргээс үүдэлтэй бизнесийн эрүүл бус ашиг нөлөөгөөр үйл ажиллагаагаа зогсооход хүрч байгаа нь ажилгүйдлийг нэмэгдүүлэх үндсэн шалтгаан болж байна. Хамгийн гол ядуурал, ажилгүйдэл буурах биш харин ч нэмэгдэх хандлага гарч ирж байгаа нь сэтгэл зовоож байгаа юм. Нийгмийн салбарт бий болсон өнөөгийн бодит байдлаас ургуулан эдийн засаг, нийгмийн бодлого, үйл ажиллагаандаа нухацтай дүгнэлт хийж, хуримтлагдсан асуудлыг шийдвэрлэх, ард түмэн рүүгээ хандсан, нийгмийн хамгааллын бодлого явуулах шаардлага хэзээ хэзээнээс илүү хурцаар тавигдаж байна. Монгол Улсын Засгийн газар хамгийн сайн нийгмийн бодлого бол эдийн засгийн зөв бодлого гэж байн байн тунхаглах дуртай. Эдийн засгийн сэргэлт саарч, үндэсний үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, газар тариаланд уналт үргэлжилж, санхүү, мөнгөний системд хямрал даамжирч байгаа нь өнөөгийн Засгийн газар эдийн засгийн бодлогоо зөв тодорхойлж чадаагүйг харуулж байна. Иймд Засгийн газраас нийгмийн хамгааллын үр дүнтэй бодлого, үйл ажиллагаа, хүлээх горьдлого тун бага байна. Өөрийн орны өвөрмөц онцлог, шилжилтийн эхний гарааны нөхцөл, бий болсон бодит байдал зэргийг харгалзаж харилцан нягт уялдсан, бие биенээ нөхөн баяжуулсан, өөрийн улс орны онцлогт тохирсон эдийн засаг, нийгмийн цогцолбор бодлого явуулж, ард иргэдийнхээ нэг хэсгийг золиослохгүйгээр эдийн засгийн өөрчлөлт, шинэчлэлийг хийх ёстой. Энэ үйл хэрэгт иргэн бүрийг, засаг захиргааны нэгж бүрийг ухамсартайгаар, бодлогтойгоор жигд татан оролцуулах шаардлагатай юм. Эдийн засгийн өөрчлөлт, шинэчлэлтийн явцад нийгмийн хамгааллыг орхигдуулж хэрхэвч болохгүй тухай, гаргасан алдаа дутагдлаа нэн даруй засч залруулахыг Улсын Их Хурал дахь МАХН-ын бүлэг тухай бүр анхааруулан сануулж байсан билээ. Улсын Их Хурлын 1997 оны намрын чуулганы нээлт дээр МАХН-ын бүлгээс оруулсан санал дүгнэлтэд хүн амын дийлэнхийн өдрөөс өдөрт

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw