МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-1 395 идэвхтэй тэмцэх шаардлага хэзээ хэзээнээс хурцаар тавигдаж байгааг илүү тод мэдэрлээ. Ард түмэн өөрсдийн сонгосон Улсын Их Хурлаас, түүний намрын чуулганаас их зүйлийг хүсэн хүлээж байжээ. Ингэж хүлээх үндэс ч байсан юм. Эдийн засаг хямарч, үндэсний үйлдвэрүүд уналтад орж хүн амын нийгмийн хамгаапал суларч, ажилгүйдэл, ядуурал газар авч байсан хүнд үед намрын чуулган үйл ажиллагаа эхэлж байсан бөгөөд чуулганыхаа гол зорилтыг нийгмийн харилцаа, нийгмийн асуудлуудыг шийдвэрлэхэд хууль тогтоох бодлого, төрийн эрх барих дээд байгууллага болхынхоо хувьд анхаарлаа чиглүүлэх нь гол асуудал гэж тодорхойлж байсан. Төр, засгийн эрхийг барьж байгаа Ардчилсан Холбоо эвслийн Улсын Их Хурал дахь бүлэг ард иргэдийнхээ, ялангуяа нийгмийн халамж, гол шаардлагатай байгаа хүмүүст түүнийг жинхэн утгаар нь үзүүлэх ажлыг цаг алдалгүй хийх болно гэж мэдэгдсэн нь ихээхэн горьдлого төрүүлсэн байна. Улсын Их Хурал дахь цөөнх эдийн засгийн өөрчлөлт, шинэчлэлтийн явцад нийгмийн хамгааллыг орхигдуулсан нь улс орон, хүн амын амьдралд сөрөг нөлөө үзүүлсэн гэсэн зарчмын байр сууринаас шүүмжлэлтэй хандаж, Ардчилсан Холбоо эвсэлд тодорхой ажил хийх санал тавьж, Засгийн газрыг огцруулахыг шаардсан юм. Энэ бүхэн төр нийт иргэддээ жигд санаа тавьж, засаг нь хүн ардаа халамжлан хайхрах талаар эрс өөрчлөлт хийх байх гэсэн найдвар төрүүлж байжээ. Гэтэл Улсын Их Хурлын намрын чуулган эдийн засаг, нийгмийн чиглэлийг хүчтэй болгох, байнга өсөн нэмэгдэж байгаа ажилгүйдэл, ядуурлыг бууруулах цэгцтэй, дэс дараатай, өгөөжтэй арга хэмжээ авах талаар тодорхой алхам хийгээгүйд ард түмэн сэтгэл нэн дундуур үлдсэн байна. Шилжилтийн хүнд үед төр, засаг маань хүн бүр амиа бодох, өөрөө өөрийгөө аргацаа гээд ард иргэдээ гаргуунд нь орхичихлоо. Эрх баригчид нь жирийн иргэдийн амьдрал ахуйг мэддэггүй, мэдэхийг ч хүсдэггүй, хэлж яриад шаардаад ч нэмэргүй боллоо гэж ард түмэн цөхөрсөн байдалтай болжээ. Ард түмний дэмжлэгтэйгээр сонгогдож, төр засгийн эрхэнд гарчихаад нийт ард иргэдийн эрх ашгийг хамгаалсан бодлого явуулахын оронд цөөн тооны хөрөнгөлөг хүмүүсийн явцуу эрх ашигт үйлчилсэн хэт барууны чиглэлийн бодлого явуулж байгааг буруушааж шүүмжилж, нийгмийн чиг баримжаатай, төрийн зохицуулалттай зах зээлийн харилцааг төлөвшүүлэх, Үндсэн хуулийнхаа заалтыг хэрэгжүүлэхийг сонгогч түмэн шаардаж байна. Ард иргэд, тэдний төлөөлөгчид хурал цуглаан, жагсаал, суулт, өлсгөлөнд оролцогчдоос улс эх орон, эрх чөлөө, амьдрал ахуйнхаа төлөө тавьж байгаа санал, санаачилга, хүсэл шүүмжлэлийг ажил хэрэгч, хүнлэг, хариуцлагатайгаар авч үзэж, тэдэнд Үндсэн хуулиар олгогдсон эрхийг хүндэтгэж, туйлын анхааралтай хандах ёстой гэж үзэж байна. Улсын Их Хурал дахь МАХН-ын бүлэг өнөөгийн эрх баригчдын явуулж буй буруу үйл ажиллагаатай холбоотойгоор гарч байгаа ажил хэрэгч, хууль | ёсны шаарддагуудыг бүрэн дүүрэн дэмжиж байна. Нийгмийн амьдралын бүх
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw