Монгол улсын парламент - боть 1

394 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-1 дундын хувилбараар шийдвэрлэх арга замыг эрэлхийлж ирснийг олонхийн бүлэг нааштай алхам гэж үздэг. Эдгээр зорилтуудыг хэрэгжүүлэхэд шаардагдах хууль эрхийн актуудыг батлан гаргахад олонхийн бүлэг хаврын чуулганы анхаарлынхаа төвд тавьж ажиллах болно. 1998 оныг Улсын Их Хурал “Залуучуудын жил” болгохоор шийдвэрлэсэн ба хаврын чуулганаар Залуучуудын тухай хуулийн төсөл хэлэлцэж батлахаар төлөвлөж байна. Ардчилсан Холбоо эвсэл 1999 оныг “Ахмадын жил” болгох саналыг Улсын Их Хуралд оруулахаар шийдвэрлэж байгаа бөгөөд тэдний нийгмийн асуудлыг үе шат, дэс дараалалтай сайжруулах бодлого, өөрөөр хэлбэл, сонгогчидтой байгуулах гэрээнд заасан нийгмийн хамгаалал, халамжийн чиглэлээр заасан зорилтуудыг хэрэгжүүлэх алхам хийгдэж эхлэх болно. Улсын Их Хурлын хаврын чуулганы үйл ажиллагааг үр дүнтэй, ажил хэрэгч, бүтээлч уур амьсгалд явуулж, өмнөх чуулганы явцад олон түмнээс гарсан шүүмжлэл, дохио санамжийг хүлээн авснаа харуулахын төлөө олонхийн бүлэг чармайх болно. “Таны итгэл - бидний зүтгэл” гэсэн Ардчилсан Холбоо эвслийн уриа цаашид тууштай хэрэгжинэ гэдэгт Улсын Их Хурал дахь олонхийн бүлэг итгэл төгс байна. Шороон бар жилд Монголын ард түмэнд шинэ сонголтоо хэрэгжүүлэхэд нь өлзий хишгээ хайрлах болтугай. Анхаарал тавьсанд баярлалаа. 24 Чуулганы нээлт дээр Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь МАХН-ын бүлгийн ахлагч, И.Энхбаярын хэлсэн үг 1998.04.06 Монгол Улсын Хүндэт Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ! Монгол Улсын Ерөнхий сайд аа! Ноёд, хатагтай нараа! Улсын Их Хурлын 1998 оны хаврын чуулган улс орны эдийн засаг, нийгэм, улс төрийн амьдралын нэн хариуцлагатай үед үйл ажиллагаагаа эхэлж байна. Энэ удаагийн чуулган урьд урьдынхаас ялгарах онцлогтой болж улс төр, нийгэм, эдийн засгийн тулгамдсан олон асуудлыг ялангуяа нийгмийн хамгааллын асуудлуудыг нааштай шийдвэрлэж өгөхийг өргөн олон сонгогчид маань бид нараас хүсэн хүлээж байна. Чуулганы завсарлагаанаар Улсын Их Хурлын гишүүд төв, орон нутагт ажиллан сонгогчидтой уулзаж тэдний ажил амьдралтай танилцан байдлаас ийм дүгнэлт гарч байгаа бөгөөд төр, засгаас тэргүүн ээлжйнд анхаарч, шийдвэрлэх асуудал, зорилтууд улам бүр тодорхой болж байна. Улсын Их хурал дахь МАХН-ын бүлэг ард түмнийхээ санал бодлыг илэрхийлж, түүнийг төр, засгийн бодлогод тусгуулах, ажил хэрэг болгож, үр дүнд хүргэх талаар

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw