МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I 393 тэтгэх чадамжийг нь нэмэгдүүлэх болно гэж тодорхой томъёолсон. Үүнийг хэрэгжүүлэхэд чиглэсэн тулгуур хуулиудыг үндсэнд нь боловсруулж батлан гаргаад байна. Хэдийгээр эдийн засгийг тогтворжуулах, цаашид сэргээхэд баримтлах хуулиудыг шинэчлэхэд батлан гаргахад түлхүү анхаарсан ч гэсэн ард иргэдийн нийгмийн хамгаалал, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн даатгал, амьдралын баталгааг чанаржуулахад чиглэсэн хэд хэдэн хуулийг батлан гаргасан нь амьдралд хэрэгжиж тодорхой үр дүнд хүрч байгааг тэмдэглэж байна. Ялангуяа өнгөрсөн намрын чуулганаар хэлэлцэж баталсан ажлын 5 өдөртэй 7 хоногт шилжих тухай, Хүн амын амьжиргааны доод түвшингийн тухай, Хөдөлмөрийн холсний доод хэмжээний тухай, Хоршоо, Даатгалын тухай, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай, Садар самуун явдалтай тэмцэх тухай зэрэг шинэ хуулиуд, нэмэлт, өөрчлөлт оруулсан 52 хуулийн тал хувь нь дээр өгүүлсэн нийгмийн хамгааллын чиглэлийн асуудалд зориулжээ. Эдгээрийн үр дүнд дотоодын үйлдвэрлэл сэргэж эхэлсэн, өмч хувьчлалын ажил эрчимжсэн, инфляци мэдэгдэхүйц буурсан, цалин тэтгэвэр тэтгэмж жилд 2 удаа нэмэгдсэн гэх мэт нааштай эхлэлүүд гарсныг энд дурьдаж болно. Эвслийн мөрийн хөтөлбөр болсон гэрээнд дараагийн 2 жилд 1998-2000 он, нийгэм экологийн болон экспортын баримжаатай эдийн засгийн оновчтой бүтцийг бий болгон, эрчим хүч, түлш, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнээр өөрийгөө ханган, экспортын үйлдвэрлэл, үйлчилгээний салбарыг эрчимтэй хөгжүүлсэн, харьцангуй бие даасан бүтэц бүхий эдийн засагтай болж бүс нутгийн хөгжилд өөрийн гэсэн байр сууриа эзэлнэ гэж уг гэрээний эцсийн үр дүнг томъёолсон билээ. Энэ хаврын чуулганаар хэлэлцэх 43 хууль бол... /бичлэг тасрав/ ...Улсын Их Хурал, байнгын хороодоор хэлэлцэж эхэлсэн 20 гаруй хууль, мөн энэ чуулганы хугацаанд өргөн мэдүүлэхээр санал болгосон нийгмийн бодлогын чиглэлээр 11, төрийн байгуулалтын чиглэлээр 1, эдийн засаг, төсвийн чиглэлээр 23, аюулгүй байдал батлан хамгаалах чиглэлээр 5, хууль зүйн чиглэлээр 9, байгаль орчин, хөдөөгийн бодлогын асуудлаар 12 хууль, тогтоолын төслүүд нь дээр өгүүлсэн томъёоллыг амьдралд хэрэгжүүлэхэд онцгой чухал түлхэц болох юм. Эдгээр дотроос Эрүүл мэндийн багц хууль, Нийгмийн салбарын хувьчлалын тухай, Улсын төсвийн байгууллагуудын удирдлага, санхүүжилтийн тухай, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай, Гэр бүлийн тухай, Газрын шинэчлэлтэй холбогдсон газар хувьчлах тухай, Иргэний хувийн газрын өмчийн газрын тухай, Залуучуудын тухай, Орон сууцны тухай хуулиуд болон Эдийн засгийн бүсчилсэн хөгжлийн тухай үзэл баримтлал зэргийг ихээхэн ач холбогдолтой гэж үзэж байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд парламентын намуудын Улсын Их Хурал дахь бүлэг, гишүүд улам төлөвшиж, аливаа асуудалд улс төрийн туйлшралын байр сууринаас хандахаасаа улс орны язгуур эрх ашгийг дээдлэх зарчимд илүүтэй анхаарч, харилцан зөвшилцөх, аливаа маргаантай асуудлыг
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw