Монгол улсын парламент - боть 1

392 МОНГОЛ УАСЫН ПАРЛАМЕНТ-1 бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаа, арга барил, сэтгэлгээнд өөрчлөлт хийх хэрэгтэй байгаа бөгөөд энэ талаар Ерөнхийлөгчийн гаргаж байгаа санал санаачилгыг Засгийн газар бүрэн дэмжиж байна. Ялангуяа нийгмийн шударга ёсыг хангах, хүний эрх, өмч хөрөнгө оруулалтыг хамгаалахад онцгой үүрэгтэй байгууллага болох шүүхийг бэхжүүлэх талаар түлхүү анхаарч, хөрөнгө оруулах нь зүйтэй гэж үзэж байна. Хүний эрхийг дээдлэх зарчмыг хатуу удирдлага болгож ажиллах ёсонд хууль сахиулах бүх байгууллага тухайлбал, цагдаа, прокурор, өмгөөлөл, шүүхийн байгууллагуудын ажлыг захируулах талаар олон зүйлийг хийх хэрэгтэй байна. Нэг үгээр хэлбэл, хийх ажил, шинээр сэдэж бодох зүйл асар их байгаа бөгөөд цаг хугацаа биднийг хүлээхгүй. Нэн ялангуяа шилжилтийн үедээ яваа Монгол Улсын хувьд төрийн байгууллагад үүрэг хариуцлага хүлээсэн нэг хүний үр ашиггүй өнгөрүүлж, алдаж байгаа минут, цаг, өдөр Монгол Улсын хөгжлийн бүхэл бүтэн өдөр, cap жилтэй тэнцэнэ. Баярлалаа! 23 Чуулганы нээлт дээр Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь МҮАН-МСДН-ын “Ардчилсан Холбоо” эвслийн бүлгийн орлогч дарга Шаравжамцын Батбаярын хэлсэн үг 1998.04.06 Монгол Улсын Хүндэт Ерөнхийлөгч өө! Улсын Их Хурлын дарга, Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ! Монгол Улсын Ерөнхий сайд аа! Хатагтай, ноёд оо! Улсын Их Хурлын хаврын чуулганы ажиллагаа нээгдэж байгаа энэ өдөр Та бүхний амар амгаланг айлтгаж, ажил амьдралд чинь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. МҮАН-МСДН-ын Ардчилсан Холбоо эвслийн мөрийн хөтөлбөр хэрэгжиж эхлээд 2 дахь жилтэйгээ золгож байгаа энэ үед энэ удаагийн чуулган нээгдэж байна. Монгол орны улс төр, нийгэм эдийн засгийн салбар бүрт хийх өөрчлөлт, шинэчлэлтийг тусгасан 4 бүлэг, 86 заалт бүхий сонгогчидтой байгуулах гэрээнийхээ талаас доошгүй хувийг биелүүлсэн байх хугацаа өнгөрчээ. Эдгээр зорилтыг амьдралд хэрэгжүүлэхийн тулд өнөөдөр мөрдөж байгаа цөөнгүй хуулиудад зарчмын болон агуулгын өөрчлөлт, нэмэлт оруулах шаардлагатай байсны дээр ардчилал, зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд жинхэнэ утгаар нь шилжин ороход зайлшгүй чухал хэд хэдэн гол хуулиудыг шинээр батлан гаргахыг олонхийн бүлэг тавьсан юм. Энэ зорилгоо өнгөрсөн гурван удаагийн чуулганы явцад үндсэнд нь хэрэгжүүлсэн гэж бид үзэж байна. Ардчилсан Холбоо эвслээс сонгогчидтой байгуулсан гэрээнд бид эхний хоёр жилд 1996-1998 онд төрийн захиргааны болон эдийн засгийн бүтцийн өөрчлөлт хийж эдийн засгийг сэргээн өөрийгөө

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw