ИОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-1 391 fc, агаар шиг хэрэгтэй байгаа юм. Бид 1999 оны төсвийн хүрээний мэдэгдлийг линэ хуулийн дагуу боловсруулж, Улсын Их Хурлын энэхүү хаврын чуулганд 5агтаан оруулах хүсэлтэй, улмаар 1999 оны төсөвт ядаж 1-2 яамны харьяа 'азруудыг шинэ тогтолцоонд шилжих бэлтгэлийг хангуулах шаардлагатай 5айгаа юм. Мөн энэ хөтөлбөрийг дэмжиж, олон улсын байгууллагаас манай оронд эгөхөөр ярилцаж байгаа 20 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн эхний сэсгийг ондоо багтаан авах санаатай байна. Энэ бүхэн бол хууль хэзээ, яаж эатлагдахаас ихээхэн хамааралтай байгааг Улсын Их Хурлын гишүүд шхааралдаа авахыг хүсч байна. Банк, санхүүгийн тогтолцоог бүрэн эрүүлжүүлэх талаар цаашид их ажил <ийх шаардлагатай. Инфляцийн түвшинтэй уялдуулан банкны салбарынхан зээлийн хүүгээ бууруулах цаг болсон гэж бодож байна. Монголбанк эцсийн пэлдүүлэгч болохын хувьд үнэт цаасныхаа хүүг мэдэгдэхүйц бууруулахгүй 5айгаа нь арилжааны банкууд хөрөнгөө бодит эдийн засагт биш гадаад болон Монголбанкны үнэт цаасанд байршуулах замаар, өөрсдийгөө амьдруулах замаар явж байна. Энэ байдал банкыг эрт, орой дахин хямралд хүргэхээс гадна эдийн шсгийн өсөлтөд чөдөр тушаа болж мэдэх юм. Арилжааны банкуудад хүнд :уртал, авилгал бахь байдгаараа, арга барил нь улам нарийн болсоор байгааг элон нийт шүүмжилж байна. Харилцагчид нь банкныхыг царай алддаг биш эанкныхан харилцагчдынхаа төлөө гүйдэг болох талаар зохин байгуулалтын 5олон албаддагын арга хэмжээ цаг нь болсон шиг санагдана. Азийн орнуудын хямралаас сургамж авч Монголбанк банкны салбарт элон улсын жишигт нийцсэн бүртгэл тайланг тууштай нэвтрүүлж, хөрөнгийн аюулгүй байдлын шаардлагыг хатуу сахиулах, арилжааны банкуудад энэ онд аудит хийлгэх ажлыг сайтар зохион байгуулах шаардлагатай байгаа юм. Монголбанк зээлийн баталгаа гаргачихаад түүнийгээ төлж чадахгүй байгаа үйлдвэрийн газруудад зарчимч хатуу шаардлага тавьж ашиглах ёстой. Энд гухайн үйлдвэрүүдийг нэмж зээлээр тэтгэх биш, үйлдвэрүүдийг зөв эзэнтэй болгох талаар анхаарах хэрэгтэй гэж үзэж байгаа юм. Цаашид банкыг эзэнтэй, хяналттай болгох талаар Засгийн газар, Монголбанк хамтран бүхэл бүтэн бодлого боловсруулж, шат дараатай арга хэмжээ авах хэрэгтэй болж байна. Гадаадын нэр хүнд бүхий банкыг монголд оруулах талаар нэмэгдэл арга хэмжээ авах хэрэгтэй гэж бодож байна. Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэх Нийгмийн салбарын хувьчлалын тухай хууль өөрчлөлтийн бодлогын чухал хэсэг билээ. Энэхүү хууль гарснаар эрүүл мэнд, боловсрол, соёл урлагийн байгууллагуудын хөгжил зах зээлийн тогтолцоонд зохицох үйл явдал түргэснэ. Хуульд тусгасан санаа нь чадварлаг эмч, багш, урлагийн ажилтнуудаас бүрдсэн хамтлагуудад эмнэлэг, сургууль, театр, соёлын байгууллагуудыг тодорхой нөхцөлтэйгээр эзэмшүүлж, улмаар өмч болгож өгөх юм. Батлан хамгаалах салбарт тавьсан зорилт төлөвлөсний дагуу хэрэгжиж, цэргийн шинэтгэл үргэлжилж байна. Хууль сахиулах зарим байгууллагын
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw