390 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I явж байна. Энэ төсөл манай гадаад орнуудаас оруулж байгаа хамгийн том хөрөнгө оруулалт болох төлөвтэй юм. Эрчим хүчний салбар үйлдвэрлэлийн шинэ технологид шилжсэнээр төвийн эрчим хүчний системийн найдвартай ажиллагаа хангагдана. Улмаар эдийн засгийн өсөлтөд том түлхэц болно гэж бодож байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Кувейт улсад хийсэн айлчлалын хүрээнд Улаанбоомын усан цахилгаан станцыг барих, санхүүжилтийн асуудлыг урьдчилан шийдвэрлэсэн явдал эрчим хүчний салбарыг найдваржуулахад бас нэг чухал алхам боллоо. Үүнийг ажил хэрэг болгож, түргэн шуурхай хэрэгжүүлэх шаардлага бидний өмнө тавигдаж байна. Энэ хавар гэхэд, өөрөөр хэлбэл, газар тариалангийн компаниудыг хувьчлах асуудлуудыг үндсэнд нь шийдвэрлэж дуусгах зорилт тавьж байна. Тариаланчдад газрыг эзэмшүүлэх, өмчлүүлэх явдал цаашдаа тулгамдсан зорилт болно. Бэлчээр ч эдийн засгийн зохицуулалт шаардаж байна. Ингэхгүйгээр зах зээл төвлөрсен нутагт бэлчээрийн даац хүндэрч, байгаль экологийн тэнцвэр алдагдах асуудал хурц болж ирж байна. Энд Улсын Их Хурал газрыг өмчлүүлэх, газрын харилцаа, түүний дотор бэлчээрийг эдийн засгийн зохицуулалттай болгох асуудалд анхаарахыг хүсч байна. Ардчилсан Холбоо эвсэл сонгогчидтой байгуулсан гэрээндээ эхний хоёр жилд 1996, 1998 онд төрийн захиргааны болон эдийн засгийн бүтцийн өөрчлөлт хийж, эдийн засгийг сэргээн өөрийгөө тэтгэх чадамжийг нэмэгдүүлэх зорилт тавьсан билээ. Энэхүү зорилтын хүрээнд өнгөрсөн хугацаанд нилээд олон арга хэмжээ авсныг та бүгд мэднэ. Уг зорилтыг гүйцэлдүүлэх талаар цаашид нилээд зүйл хийх шаардлагатай байна. Үүний сацуу дараачийн хоёр жил буюу 1998, 2000 онд хийх ажлын гол зорилт болсон экспортын баримжаатай эдийн засгийн оновчтой бүтцийг бий болгох, нийгмийн бүх хүрээнд өөрчлөлтийг хурдасгах талаар авах арга хэмжээ, түүний ач холбогдлын дарааллыг тогтоосон хөтөлбөрийг боловсруулах талаар Ардчилсан Холбоо эвсэл, намуудын удирддагаас тавьж байгаа саналыг чухал гэж үзэж байна. Уг хөтөлбөрийн үндсийг Улсын Их Хурлын намрын чуулганы өмнө тодорхой хэлэлцүүлэх саналтай байна. Ер нь шилжилтийн орнуудын туршлагаас харахад макро тогтворжуулалт бодитой эхэлснээс хойш 2 жилийн орчмоос эдийн засгийн эрчимжилт мэдэгдэхүйц өсөлт болж илэрдэг. Бид бүтцийн өөрчлөлт, бусад шинэчлэлийг түргэтгэх замаар энэ хугацааг богиносгох зорилт тавин ажиллаж байна. 1998 оны хувьд өнгөрсөн онд бий болсон тогтворжилтын хандлагуудыг улам баталгаажуулж, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг өсгөх, нийгмийн асуудлуудыг шийдэхэд түлхүү анхаарч ажиллана. Эвслийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн зорилтыг харахад Улсын Их Хурлын энэ удаагийн чуулган чухал ач холбогдолтой юм. Юуны өмнө Төсвийн байгууллагуудын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн ач холбогдлын талаар бид хаана хаанаа олон удаа ярьцгаасан билээ. Энэ хууль дунд шатан дахь төрийн албаны үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэхэд онцгой чухал, өнөөдрийн хувьд төсвийн салбарын шинэчлэлт
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw