Монгол улсын парламент - боть 1

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I 389 тулд мянгат малчдын уулзалт зохион байгуулах, санаа бодлыг нь сонсох, бизнесийн ухаанд сургах хэрэгтэй гэж бодож байна. Мянгат малчдаас суралцаж, амьдрал ахуйгаа өөд татах, тэдний арга ухаанаар ажиллаж байгаа туслах малчдын эгнээг олон зуугаар нэмэгдүүлэх, ингэж ажиллах эрх зүйн орчинг бүрдүүлэх хэрэгтэй гэж бодож байна. Мянгат малчин ба туслах малчин гэсэн хөдөлгөөнийг өрнүүлж чадвал мянгат малчдаас бизнесмен, туслах малчдаас мянгат малчид төрж гарах нь дамжиггүй юм. Энэ оны 6 дугаар сарын 24,26-нд Монгол Улс Дэлхийн банктай хамтран хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, аялал жуулчлалын салбарт гадаадын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт хийхээр бэлтгэж байна. Бэлтгэл ажлын хүрээнд зарим хууль тогтоомжид өөрчлөлт оруулах, дотоод, гадаад хөрөнгө оруулагчдад учирдаг хүнд суртлын саад тотгорыг арилгах, зохин байгуулалтын арга хэмжээ ч авах шаардлага гарах болов уу. Уг чуулга, уулзалтыг амжилттай явуулахын тулд төрийн болон төрийн бус байгууллагууд, бүх хэвшлийн аж ахуйн нэгжүүд одооноос анхаарал тавьж ажиллах явдал чухал байна. Эдийн засаг, нийгэм, соёл, боловсролын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд залуу хүний идэвх санаачилга, хүч бололцоог дайчлахын тулд Монголын залуучуудын холбооны саналаар 1998 оныг “Залуучуудын жил” болгон зарласан билээ. Улсын Их Хурлаас энэхүү арга хэмжээнд баталсан төсвийн хүрээнд нилээд ажил хийхээр төлөвлөсөн. Ажлын эхлэл муугүй байна. Энэ эрчээрээ 1999 оныг “Ахмадын жил” болгон зарлах талаар гаргасан Ардчилсан Холбоо эвслийн саналыг дэмжиж, одооноос бэлтгэл хангахаар ажиллаж байна. Улсын Их Хурлаас гаргасан шийдвэрийн дагуу эмнэлэг, хил хамгаалах, цагдаагийн албанд зориулж орчин үеийн автомашин худалдан авах талаар судалгаа хийж байна. Өнөөдрийн байдлаар манай автопарк ихээхэн хуучирч, төрөөс иргэдэд үзүүлэх үйлчилгээг хүргэж чадахгүй байгаа юм. Эдийн засгийн үр ашгийг нарийвчлан тооцсоны үндсэн дээр энэ асууддаар ойрын үед шийдвэр гаргах нь зүйтэй гэсэн байр суурьтай байна. Цалин, тэтгэврийг бололцооны хэрээр нэмэгдүүлэх асуудлыг ойрын үед авч үзэхээр судалгаа, тооцоо хийлгэж байна. Асуудлын гол нь гадаад тааламжгүй нөхцөл байдалтай уялдан, санхүүгийн түр зуурын бэрхшээл үүсч байгааг анхааралдаа авахыг хүсч байна. Төсвийн орлогын төлөвлөгөө биелэгдэхгүй байгаа нөхцөлд зарлагаа төлөвлөснөөр нэмэгдүүлэх замаар явах нь өнгөн талдаа цалин, тэтгэвэр нэмсэн мэт боловч түүнээс илүүгээр үнэ инфляцийг хөөргөдөх хуучин арга руу хальтран орсон хэрэг болно гэж болгоомжилж байна. Гэвч бид эдийн засгийн өсөлт, төсвийн санхүүгийн нөхцөл байдалтай уялдуулан нийгмийн асуудлуудыг үе шаттай шийдэх болно. Эгийн голын усан цахилгаан станц барих төслийн ажлын явцын талаар нилээд өөдрөг төсөөлөлтэй байгаагаа хэлэхийг хүсч байна. Уг төслийг Чехийн Засгийн газар бүрэн дэмжиж байгаа тухай мэдээллийг саяхан авсан юм. Төслийг санхүүжүүлэх арга, хувилбар шийдэгдэх төгсгөлийн шатандаа

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw