Монгол улсын парламент - боть 1

388 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I жилийн хүсэл мөрөөдлийн биелэл, итгэл найдвар төрүүлсэн эхлэл юм. Энэ оны 4 дүгээр сарын 1-нээс НИК компани нефть бүтээгдэхүүний үнийг шатахууны түгээгчийг ашигтай байхаар үнийн зохицуулалт хийлээ. Үүний үр дүнд нэг тонн шатахууны үнэ улсын хэмжээгээр дунджаар 1,6 хувиар хямдарч байгаа юм. Асуудлын гол нь суурь үнэ гэгддэг нефть бүтээгдэхүүний үнэ бүрэн чөлөөлөгдөж, зах зээлийнхээ бүрэн зөв дохиоллыг хадгалсан үнэ болж байгаагаараа онцгой чухал ач холбогдолтой юм. Шатахуун түгээх бүх цэг дээр бүх төрлийн хэвшлийн аж ахуйнууд чөлөөтэй өрсөлдөх бололцоотой болж байна. Битүүмжилсэн дуудлагын анхны худалдаа явагдсанаар өмч хувьчлалын ажилд бас нэг шинэ хуудас нээгдэж байна. Энэ бол томоохон аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг үр ашигтай болгох үндсэн хөшүүрэг бөгөөд манай эдийн засгийн бүтцийг өөрчлөх, үндэсний үйлдвэрүүдийг сэргээхэд чухал гараа болж байгаа юм. Монгол Улс Олон улсын интелсат байгууллагын гишүүн болж энэ оны 4 дүгээр сарын 1-нээс орон даяар телевизийн нэвтрүүлгийг 24 цагаар цацах техник, технологийн боломжтой болж байна. Техникийн энэхүү дэвшил шинэ бололцоог үр ашигтай ашиглах талаар манай төрийн болон төрийн бус байгууллагууд, бизнесийн байгууллагууд шинээр сэдэж хийх зүйл чамгүй байна. Гэвч манай худалдаа, эдийн засгийн гадаад нөхцөл байдал сайн биш байгаагаас болж хүндрэл бэрхшээл учирч байна. Тухайлбал, зэсийн дэлхийн зах зээлийн үнэ бидний тооцсоноос илүү ихээр унасан. Энэ нь төсөвт орох орлогыг төлөвлөж байснаас 6-7 тэрбум төгрөгөөр багасгалаа. Алт, ноолуурын зах зээлийн үнэ мөн унасан нь санхүүгийн хүндрэл учруулж байна. Бий болж буй нөхцөл байдалд бидний зүгээс хөрөнгө мөнгийг үр ашигтай зарцуулах, өнөөдөр тэвчиж болох бүхнийг хойш тавих, эдийн засгийн нэмэгдэл хүчин зүйлүүдийг дайчлахад илүү их анхаарахаас өөр замгүй болж байна. Хэдийгээр гадаад нөхцөл байдал тааламжгүй байгаа ч дотоод нөөц бололцоогоо дайчилж чадвал тавьсан зорилтоо хэрэгжүүлж болно гэж бодож байна. Үүний тулд ирж байгаа урин дулаан цагийг апдаж боломгүй байгаа юм. Энэ хавар хот, хөдөөд нийтийг хамарсан ажилд 1,6 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөж байна. Нийслэл, аймаг, дүүрэг, сумдад тодорхой заавар журам гаргаж хүргэснээс гадна хөрөнгө хуваарилах шийдвэрийг гаргасан. Ногоон хувьсгал хөдөлгөөний хүрээнд олон ажил хийх шаардлага тавигдаж байна. Уг хөдөлгөөнийг олон түмэн нэн талархалтайгаар хүлээж авсан бөгөөд хүмүүсийн эрмэлзлийг дэмжин ажиллах талаар бүх шатны Засаг дарга нар онцгой анхаарах шаардпагатай болж байна. Мал ид төллөж, олон арван мянган малчид нойр хоолгүй зүтгэж байна. Мянгат малчдыг шинэ шинэ бизнесийн орчин руу татах, тэднийг худалдаа, жижиг үйлдвэрлэл рүү татан оруулах талаар тусгайлсан арга хэмжээ авах хэрэгтэй болж байна. Үүний

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw