МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I 387 аргачлалаар 0,3 хувь, шинэ аргачлалаар 0,5 хувь болсон байна. Харин 3 дугаар сард инфляцын хэмжээ зөвхөн махны үнийн огцом өсөлтөөс шалтгаалж, Куучин аргачлалаар 2,6 хувь, шинэ аргачлалаар 4,2 хувь болов. Хэрэв махны унийн өсөлтийг эс тооцвол бусад барааны үнэ дунджаар буурсан байна. Дэлхийн аль ч оронд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнэ улирлын кэлбэлзэлтэй, түүнийг нь бизнес эрхлэгчид мэддэг, түүнд зориулж нөөц бэлтгэж худалдах замаар үнийг тогтвортой байлгахад тусалдаг юм. Өнөөг күртэл өмнөх жилүүдэд төрийн зүгээс өвөл, зунгүй нөөцөлж хадгалсан Ьөрөөр хэлбэл, өртөг өндөртэй, чанар муу махаар махны зах зээлд төрөөс Зохисгүй интервенц хийж байсан учраас зах зээлийн зүй ёсны... /бичлэг тасраө/ ...бэлтгэж, худалдах замаар үнэнч хэрэглэгчдэд ашиггүй, хамгийн гол нь хувийн хэвшлийн санаачилга, хөгжилд саад учруулж байлаа. Энэ байдлыг засах үүднээс энэ жил нөөцөлсөн махны нилээд хэсгийг интервэнц хийхэд бус экспортод гаргасан болно. Эхний удаад бизнес эрхлэгчид тулгамдаж рэлтгэл хангаагүйн улмаас махны үнэнд огцом өсөлт гарсан байна. Шаардлага гарвал бага зэргийн интервэнц хийж болох юм. Гэвч цаашдаа махны зах зээлд төрөөс зохисгүй интервэнц хийх явдлыг бүрэн зогсоох болно. Үүний үр дүнд махны зах зээл цаашид өөрийн журмаар зүгширнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Ер нь төрийн зүгээс бизнесийн ажилд хутгалдан ордог байдлаас алхам алхмаар ухрах хэрэгтэй бөгөөд энэ талаар нилээд их ажил цаашид хийх шаардлага тавигдаж байна. Улсын Их Хурлаас өнгөрсөн 6 дугаар сард Ашигт малтмалын тухай хууль батлан гаргасан нь үнэхээр бусад оронтой харьцуулбал өрсөлдөхүйц хэмжээнд Монгол Улсыг тавьсан. Өнгөрсөн жил орчмын хугацаанд уул уурхайн салбарт гадаадаас хөрөнгө оруулах сонирхол бодитой нэмэгдэж байна. Хайгуул хийх зөвшөөрөл авсан компани, оруулсан хөрөнгө оруулалт нь 4-5 дахин нэмэгджээ. Мэдээж өнгөрсөн хугацаанд ажилгүйдэл, ядуурал арилчихаагүй, шилжилтийн шатанд учирсан бэрхшээл, зовлон нимгэрээгүй байна. Гэвч эдийн засаг тогтворжиж, өсөх чинээгээр нийгмийн хуримтлагдсан асуудлыг ээлж дараатай шийдвэрлэх бололцоо бий болно. Өнгөрсөн онд 2-3 удаа цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлсэн. Энэ онд ч нэмэх болно. Улсын Их Хурал орон даяар ажлын 5 өдөрт шилжүүлэх тухай шийдвэр гаргасан явдал хүмүүсийн чөлөөт цагийг нэмэгдүүлж, үр хүүхдээ хүмүүжүүлэх, ахмад буурлуудаа асрамжлах, сурч боловсрох, аж ахуй эрхлэх таатай нөхцөл бүрдүүлэв. Улсын ИхХурлын намрын чуулган дууссанаас хойш манай эдийн засаг, нийгмийн амьдралд чухал ач холбогдолтой хэд хэдэн үйл явдал болсон юм. Юуны өмнө АНУ-ын Сотома компани Дорнод аймгийн Тамсагийн сав газрын тосон уул 19 дүгээр талбай, 19,3 цооногоос 1998 оны 2 дугаар сарын 18-наас эхлэн газрын тос олборлож, экспортлож эхэлснийг хэлэх байна. З дугаар сарын 31-ний байдлаар 7113 барриал газрын тос олборлож, 6028 барриал газрын тосыг БНХАУ-д экспортоллоо. Энэ бол та бидний олон
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw