Монгол улсын парламент - боть 1

386 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I үйл ажиллагааг төрийн нэгдмэл бодлогын дор уялдуулан зохицуулах талаар Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл, түүний тэргүүн, гишүүдийн үүрэг, хариуцлага их юм. Энэ чиглэлээр Монгол Улсын Ерөнхийлөгч миний бие ҮАБЗ-ийн тэргүүний хувьд хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ дагуу идэвхтэй, тууштай ажиллах болно. Улсын Их Хурлын 1998 оны хаврын чуулган төлөвлөсөн асуудлаа амжилттай шийдвэрлэж, төр, ард түмнийхээ язгуур эрх ашигт нийцсэн шийдвэрүүд гарган, хууль тогтоох, хянан шалгах үүргээ амжилттай хэрэгжүүлэхийг эрхэм гишүүддээ хүсэн ерөөе. Анхаарал тавьсанд баярлалаа! 22 Чуулганы нээлт дээр Монгол Улсын Ерөнхий сайд М.Энхсайханы хэлсэн үг 1998.04.06 Монгол Улсын Ерөнхийлөгч өө! Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ! Хатагтай, ноёд оо! Улсын Их Хурлын хаврын чуулганы нээлттэй холбогдуулан Та бүхэнд амжилт хүсэхийн ялдамд улс орны эдийн засаг, нийгмийн байдал, цаашдын төлөв хандлагын талаар товч үг хэлэхийг хүсч байна. Өнгөрсөн 1997 он бол манай эдийн засгийг тогтворжуулах, тогвортой өсөлтийн суурь дэвсгэрийг бэлтгэхэд чухал жил байлаа. Дотоодын нийт бүтээгдэхүүн 1997 онд 3,3 хувиар өсөв. Газар тариалангийн үйлдвэрлэлийн хэмжээ сүүлийн 7 жилд анх удаа нэмэгдэв. Гадаад валютын цэвэр нөөц 107,2 сая ам.доллар болж өмнөх оныхоос 50 гаруй сая ам.доллараар нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл, анх удаа бид шаардлагатай үед 3 сараас доошгүй хэмжээний импортоор санхүүжүүлэхэд хүрэлцэхүйц нөөцийн зохистой доод түвшинг хангаж чадлаа. Хамгийн гол нь нийт эдийн засаг, ард түмний амьдралыг олон жил тамирдуулж, доройтуулж байсан инфляцийн түвшин эрс буурч, оны 17,5 хувь болсон нь 1996 оныхоос 3 дахин, 1997 онд тавьсан зорилтоос 2 дахин буурсан юм. Энэ бол Улсын Их Хурлаас баталсан төсөв, мөнгөний хатуу бодтого зөв байсны нотолгоо юм. Энэ оны эхний 3 сард аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 1,9 хувиар, үүнээс уул уурхайн бүтээгдэхүүн үйлдвэрлэл 5,3 хувь, хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл 5,6 хувь, боловсруулах салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэл 6,6 хувиар өссөн дүн гарч байна. Он гарсаар инфляцийн үндсэн хандлага буурах чиглэлээр явж байна. Үндэсний статистикийн газар шинэ оноос инцляцийгтооцох аргачлалыгулам боловсронгуй болгосон бөгөөд 1 дүгээр сард инфляцийн хэмжээ хуучин аргачлалаар 1,6 хувь, шинэ аргачлалаар 2,1 хувь болов. 2 дугаар сард хуучин

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw