МОНГОЛУЛСЫН ПАРЛАМЕНТ-I 385 Кувейтын тал Улаанбоомын усан цахилгаан станц барьж байгуулахад зориулан 20 сая ам.долларын санхүүгийн туслалцаа үзүүлэхээ амлаж, Монголд авто зам барих судалгааг буцалтгүй тусламжаар гүйцэтгэхээр гохиролцон, Замын-Үүдэд шингэн түлш шилжүүлэн ачих байгууламж барих, Монголын Худалдаа Хөгжлийн банкаар дамжуулан зээл олгоход зориулан хөрөнгө гаргах асуудлыг судалж үзнэ гэдгээ илэрхийлсэн юм. Монголоос Кувейтийн Эрхэм дээд Эмир уулзалтын үеэр мэдэгдсэн нь хоёр талын камтын ажиллагааны нэгэн шинэ чиглэл болно гэж найдаж байна. Түүнчлэн Кувейтийн хүмүүнлэгийн болон буяны байгууллагууд Монголд туслалцаа дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ. Мөн хүн ам цөөнтэй кижиг улсууд олон улсын тавцанд бие биенээ харилцан дэмжиж, хамтран ажиллах аюулгүй байдлын нийтлэг ашиг сонирхолд чухал гэдгийг хоёр тал гэмдэглэсэн болно. Туркийн тал Монгол Улсыг “өвөг дээдсийн маань эх орон” гэж нэрлэн хоёр орон түүх, соёлын эртний хэлхээ холбоотой болохыг онцлон дурдаж, влэгсэг дотно хүлээн авсан нь айлчлалыг амжилттай болоход таатай уур вмьсгалыг бүрдүүлсэн юм. Турк Улсын удирдлагатай хийсэн уулзалтын үед Турктэй онцгой харилцаатай байдаг Төв Азийн зарим орны түвшинд манай улстай цаашид харилцахааТуркийн тал мэдэгдсэн нь хоёр талын харилцааг гүнзгийрүүлэхэд а ч холбогдолтой боллоо. Туркт хийсэн айлчлал, хоёр талын яриа хэлэлцээний явцад Хархориныг Орхоны хөндийтэй холбосон засмал замыг тавих, Туркт суралцуулах манай оюутны тоог нэмэгдүүлэхээр тохиролцлоо. Мөн цэргийн салбарт хамтран ажиллах, түүний дотор манай цэргийн болон цагдаагийн боловсон хүчнийг сургахад бэлэн байгаагаа Туркийн тал мэдэгдсэн юм. Туркийн бизнесийн хүрээнийхэн Монголын барилга, уул уурхай, арьс ширний үйлдвэр болон бусад салбарт хөрөнгө оруулахыг ихээхэн сонирхож байсан нь хоёр оронд хамтран ажиллах нөөц үлэмж их байгаа, үүнийг бүрэн дүүрэн ашиглах нь чухал гэдгийг харууллаа. Туркээс хөрөнгө оруулах судалгааны хэсгийг Монголд ирүүлэх болсон нь хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэхэд мэдэгдэхүйц түлхэц өгнө гэж бодож байна. Эдгээр орнуудад хийсэн айлчлалын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын болон Засгийн газрын гишүүд оролцож нөгөө талын холбогдох албаны хүмүүстэй ажил хэрэгч уулзалтууд хийсэн нь хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэгч байгууллагуудын хамтын ажиллагаанд ач холбогдолтой боллоо гэж үзэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Төв Ази, Ойрхи Дорнодын гурван оронд хийсэн айлчлал бүхэлдээ амжилттай болсонд нөгөө талууд ч сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлж байлаа. Айлчлалын үеэр хэлэлцэж тохирсон бүхнийг ажил хэрэг болгох зорилт тулгарч байна. Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ! Төр, нийгэм, иргэний аюулгүй байдлыг хангахад Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, төр, засгийн бүх шатны байгууллага, ажилтнуудын
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw