Монгол улсын парламент - боть 1

384 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I нөөц, боломжоо харгалзан төрийн тусгай албан хаагчдын нийгмийн асуудал, амьдралын баталгааг сайжруулах талаар цаашид ч тодорхой арга хэмжээ авах шаардлагатай гэж үзэж байна. Үндэсний аюулгүй байдлыг хангахад төрийн бус байгууллагуудын нөлөө, үүрэг, оролцоо их юм. Иргэдэд ойр байж, тэдний дундаас төрж гарсан төрийн бус байгууллагуудын үүрэг, зорилгоо ухамсарлан чанд хэрэгжүүлж, эвлэлдэн нэгдсэн гишүүд, дэмжигчдийнхээ ашиг сонирхлыг илэрхийлэн хамгаалахдаа үндэсний аюулгүй байдлыг эрхэмлэн дээдэлж байвал зохино. Улсын Их Хурлын энэ удаагийн чуулганаар хэлэлцэхээр говлосон асуудлууд нь үндэсний аюулгүй байдалтай олон талаар холбоотой юм. Иймд хуулиудын төслийг хэлэлцэхдээ энэхүү холбоо уялдааг тусгах үүднээс нягтлан тунгааж, үндэсний аюулгүй байдлын тулгамдсан асуудлуудын талаарх дээр өгүүлсэн санаа бодлыг харгалзан үзнэ гэдэгт найдах байна. Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ! Монгол Улсын оршин тогтнох гадаад таатай нөхцөлийг бүрдүүлэх, хөрш болон тэргүүлэх чиглэлийн орнуудтай найрсаг сайн харилцааг бэхжүүлэх, олон тулгуурт гадаад бодаогыг хэрэгжүүлэх нь үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны тулгамдсан зорилт юм. Энэ ч зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч саяхан Төв Ази, Ойрхи Дорнодын гурван орон болох - Казахстан, Кувейт, Турк улсад анх удаа албан ёсоор айлчиллаа. Мөн эдгээр улсын төрийн тэргүүн нарын Монголд хийсэн айлчлалын дүнд төрийн дээд хэмжээнд тогтсон ойр дотно хэлхээ холбоог миний бие залгамжлан авч, хөгжүүлэхэд уг айлчлал чиглэсэн юм. Айлчлалын явцад дээрх гурван орны удирдагчидтай уулзаж, манайд өрнөж буй өөрчлөлт шинэчлэлийн явц, дүн, улс орны эдийн засаг, нийгмийн байдлын талаар мэдээлж, хоёр талын болон олон улсын харилцааны өргөн хүрээтэй асуудлаар санал бодлоо солилцлоо. Үүний дүнд Монгол, Какахстаны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх тухай тунхаглал, Монгол, Туркийн хамтарсан албан мэдээ зэрэг улс төрийн баримт бичигт гарын үсэг зурсан юм. Дээрх орнуудтай эдийн засгийн хамтын ажиллааг хөгжүүлэх тааламжтай нөхцөл бүрдүүлэхэд чиглэсэн Засгийн газар хоорондын болон холбогдох яам, байгууллагуудын хооронд хамтран ажиллах зэрэг нийтдээ 14 хэлэлцээр, протоколд гарын үсэн зурлаа. Түүнчлэн худалдаа, эдийн засаг, хүмүнлэгийн харилцааг цаашвд хэрхэн хөгжүүлэхийг хөндөн хэлэлцэж, зарим тодорхой асуудлыг шиздвэрлэх талаар үр дүнд хүрэв. Казахстанд шилжин очиж суурьшсан Монголын иргэдээс гурван мянга гаруй хүний харьяаллын асуудлыг шийдвэрлэж, тэр тухайгаа айлчлалын үеэр мэдэгдлээ. Монгол, Казахстаны хооронд гээврийн харилцаа хөгжүүлэх, “Балхашмыс” хувьцаат нийгэмлэгээс “Эрдэнэт” үйлдвэрт төлөх өрийг барагдуулах, Монголоос Казахстанд шилжин суурьших хүсэлтэй иргэдийн харьяаллын талаарх журмыг цаашид хөнгөвчлөх асуудлуудыг энэ оны 7 дугаар сарын 1-нээс наана нарийвчлав судалж шийдвэрлэхийг хоёр улсын Гадаад харилцааны сайд нарын гарын үсэг зурсан санамж бичигт тусгалаа.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw