МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-1 383 баримт бичгийг Улсын Их Хуралд удахгүй өргөн барих бөгөөд түүнийг батлан гаргах нь цэргийн шинэчлэлийг хэрэгжүүлэхэд үлэмж ач тустай зарчмын асуудал тул УИХ нухацтай авч үзнэ гэдэгт итгэж байна. Зэвсэгт хүчний удирддага, байршлын тогтолцоог эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх үзэл санаанд нийцүүлэн боловсронгуй болгож, орон нутгийн удирдлагатай хамтын ажиллагаагаа сайжруулж, цэргийн мэргэжлийн удирддага, цэргийн албыг бэхжүүлэх талаар эрх зүй, зохион байгуулалтын тодорхой арга хэмжээ авах хэрэгтэй. Сүүлийн үед хилийн зөрчил буурахгүй, хилийн дэглэм алдагдах явдал тасрахгуй байгаа бөгөөд хилийн зөрчлийн шалтгаан нь хэдийгээр ахуйн ■шинжтэй боловч зарим хязгаар нутгийн ард олны амгалан тайван амьдрал, өмч хөрөнгийн халдашгүй байдалд ихээхэн сөргөөр нөлөөлөх боллоо. Хилийн зөрчлийн 30 гаруй хувь нь манай иргэдийн санаатай үйлдэлтэй (холбоотой байгаа нь хилийн дэглэмийг сахиулахад орон нутгийн засаг 1захиргаа, иргэд, хил хамгаалах байгууллагын хамтын ажиллагааг сайжруулах, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар баталсан улсын хил хамгаалалтад иргэдийг оролцуулах журмын биелэлтэд тавих хяналтыг чангатгах шаардлагатайг харуулж байна. Хил залгаа хөрш улсуудын холбогдох байгууллагуудтай хил орчмын дэглэмийг сахиулах, зөрчлийг таслан зогсоох болон иргэдийнхээ ашиг сонирхлыг хамгаалах талаарх хамтын ажиллагааг ч эрчимжүүлэх хэрэгтэй. Үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүргийг шууд хүлээсэн төрийн байгууллагуудын бүтэц, зохион байгуулалт, тэнд ажиллаж байгаа боловсон хүчний бэлтгэл орчин үеийн шаардлагаас хоцорч, тэдгээрийн хоорондын харилцан ажиллагаанд эрх зүйн нэгдмэл зохицуулалт үгүйлэгдэж байна. Үндэсний аюулгүй байдлыг хангахад төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоо, харилцан хүлээх хариуцлагыг сайжруулах, тэдгээрийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах ажлыг шуурхай, боловсронгуй болгох чиглэлээр улсын аюулгүй байдлын тухай хуулийг өөрчлөн шинэчлэх шаардлагатай байна. Үүнтэй холбоотойгоор улсын аюулгүй байдлыг хангах байгууллагын бүтэц, гүйцэтгэх чиг үүргийг шинэчлэн тодорхойлсон хуулийг Засгийн газар тусад нь боловсруулан Улсын Их Хуралд өргөн барих нь зүйтэй. Төрийн нийт албан хаагчид, ялангуяа төрийн тусгай албан тушаалтнуудын ажлын чадвар, үүргээ ухамсарлаж байгаа байдлаас үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны ахиц, үр дүн шууд шалтгаална. 1997 онд аймаг, нийслэлийн хянан шалгах хороодоос ёс зүйн дүгнэлт гаргуулсан төрийн албан хаагчдын нилээд хэсгийг төрийн тусгай албан хаагчид эзэлж байна. Өргөсөн тангарагаа зөрчих, эрх мэддээ урвуулан ашиглахыг үндэсний ашиг сонирхолд хор учруулсан хэмээн үзэж, ийм зохисгүй байдал гаргасан төрийн тусгай албан тушаалтнуудад хүлээлгэх зэм, хариуцлагыг хатуу тооцож байх ёстой. Үүнтэй холбоотойгоор төрийн тусгай албан тушаалтанд тавих тусгай шаардлага, томилох шалгуур, ёс зүйн хэм хэмжээгтусгасан эрх зүйн байдлын тухай хуулийг батлан гаргах хэрэгтэй байна. Улсын Их Хурал, Засгийн газар
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw