382 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМ:НТ-1 байгаа зэргийг бүхэлд нь авч үзвэл, усны нөөцийг ашиглах, хамгаалах явдал экологийн тэнцвэрийг хангах, иргэдийн эрүүл мэндийг хамгаалахтай холбоотой тун эмзэг асуудал болж байна. Үүнийг Улсын Их Хурал, Засгийн газар зориуд анхааран авч үзвэл зохино. Зарим бүс нутагт усны чанар хэрэглээний шаардлага хангахгүй байгаагаас зарим төрлийн өвчин нутагших байдлаар ихсэх хандлагатай болж, иргэд халдварт өвчнөөр өвчлвх нь нэмэгдлээ. 1990-ээд оны эхээр ашиглаж байсан худаг, уст цэг, уурхайн худгийн бараг тал хувь нь үрэгдэж, ашиглах боломжгүй болсон, бэлчээрт байгаа уст цэгийн тоо цөөрснөөс малчид бэлчээрээ сэлгэн ашигладаг уламжлал хумигдаж байна. Нийт 3,5 сая га бэлчээр хүчтэй, 5,0 сая га бэлчээр дундаас дээш хэмжээгээр талхлагдаж эвдэрсэн судалгаа тооцоо мэргэжлийн байгууллага гаргаж байна. Ийнхүү үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын “...усны нөөц чанарын хяналтын тогтолцоо бүрдүүлэх” заалтын биелэлт хангалтгүй байгааг харгалзан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс усны нөөцийг зохистой ашиглах, хамгаалах, аж ахуйн үйл ажиллагааг зохицуулах, усны нөөц хомстой суурин газар, сум болон бэлчээрийн усан хангамжийг сайжруулах арга хэмжээ авахыг Засгийн газарт зөвлөмж болгосон билээ. Усны нөөцийг хамгаалах, ашиглахдаа байгалийн тэнцвэрийг хадгалах, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах аль аль шаардлагыг хослуулан цэгцтэй бодлого төрөөс баримтлах хэрэгтэй юм. Үзэл баримтлалын дагуу төр, засгаас арга хэмжээ авснаар үндэсний аюулгүй байдлыг хангах төрийн тогтолцоо бүрдүүлэх эрх зүйн орчин төлөвшин бүрдэж байна. Одоо нэгэнт батлагдсан хууль, тогтоомжийг хатуу чанд тууштай мөрдөж, биелэлтэд нь тавих хяналтыг хүчтэй болгох нь чухал байна. Үзэл баримтлалд үндэсний аюулгүй байдлыг хангах үндсэн арга хэрэгсэл нь “баттай мэдээлэл, нарийн судалгаа, тооцооны үндсэн дээр үйл явдлын өрнөлт, хөгжлийг урьдаас харж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах” гэж заасан боловч өнөөг хүртэл цэгцэрсэн тогтолцоо, үр дүнтэй ажилладаг механизм бүрэлдээгүй байгааг Улсын Их Хурал, Засгийн газар анхааралдаа авах шаардлагатай болсон. Үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудлуудаас хамгийн байж болзошгүй боловч, онцгой ач холбогдолтой бүлэг асуудал бол шинжлэх ухаан, технологийн болон мэдээллийн аюулгүй байдал юм. Төрийн хамгаалалтад байх шинжлэх ухаан, технологийн нэгдсэн сан, мэдээллийн сүлжээ байгуулах, компьютержсэн мэдээллийн сангийн аюулгүй байдлыг хангах тухай хууль эрхийн акт гаргах хэрэгтэй байна. Энэ удаагийн чуулганаар шинжлэх ухаан, технологийн багц хууль хэлэлцэх тул энэхүү асар ирээдүйтэй, одоохондоо бидний идэвхитэй үйл ажиллагааны гадна байгаа асуудалд эрхэм гишүүд онцгой анхааралтай хандана гэж найдаж байна. Монгол Улсын цэргийн номлолын үндэс батлагдсанаас хойшхи хугацаанд түүний хэрэгжилтийн явц, байдлыг дүгнэн үзсэн үндсэн дээр шинэ нөхцөл байдалд нийцүүлэн зохих тодотгол, өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж үзсэн юм. Төрийн цэргийн бодлогын үндсийг тодотгон шинэчилсэн
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw