МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I 381 болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийг хэрэгжүүлэх тапаар Засгийн газар тууштай ажиллавал зохино гэж бодож байна. Байгалийн нөөц баялагийг зүй зохистой ашиглаж, хамгаалах төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд Улсын Их Хурлын намрын чуулг.ан төрөөс экологийн талаар баримтлах бодлогыг баталсан нь ихээхэн ач холбогдолтой болсон юм. Гэвч экологийн аюулгүй байдлын талаар цаашид санаа тавих асуудал цөөнгүй байна. Байгалийн нөөцийн үнийг тогтоохдоо зөвхөн олборлолтын зардлыг багтаадаг хөгжлийн харьцангуй доогуур түвшин дэх зах зээлийн хууль үйлчилж байгаагаас ойн нөөцийг хэтрүүлэн цшиглаж, б^галрн тэнцлийг алдагдуулахад хүрч болзошгүй байна. Байгалийн зарим, нөөцийн экспортыг зохицуулахад төр зохих хэмжээгээр оролцох шзардиагатай байгааг эрхэм гишүүдэд зориуд хэлье. Мод, зүсмэлийг гадагш гаргах зорилгоор ойн багаахан нөөцийнхөө аль ховор төрлийн модтой, зам харгуйд ойрхон, авч ашиглахад хялбар хэсгийг ил далд огтлох боллоо. Ногоон бүс, хориотой зурваст хулгайгаар мод бэлтгэх, ашиглах ноцтой зөрчил ч ихээхэн газар авч, үүний зэрэгцээ гал түймэрт өртөх, хортон шавьжид идэгдэх зэргээр их хэмжээний ой мод сүйрч байна. Байдал цаашид ужгирвал хяналтаас гарч, цөөхөн жилийн дараа Монгол Улс Ой модгүй орон болохыг үгүйсгэх аргагүй байдал тулжээ. Статистикийн мэдээнээс үзвэл зүсмэл материаллын үйлдвэрлэл 1997 онд өмнөх оныхоос бараг хоёр дахин багассан байхад экспорт нь 15 орчим хувь нэмэгджээ. Байгаа нөөцөө ашиглах үүднээс зүсмэл материаллын экспортыг хязгаарлах шаардлагагүй гэж болох боловч, байгалийн тэнцвэрт ой модны гүйцэтгэж байгаа үүрэг, өнөө, маргаашаа биш, алс хэтээ бодож экологийн аюулгүй байдлыг хангахын тулд тодорхой хэмжээгээр хязгаарлах нь зүйтэй гэдэгтэй та бүхэн санал нэгдэх болов уу. Жилд бэлтгэх модны хэмжээг 1 сая шоо метрээс хэтрүүлэхгүй бол экологийн тэнцвзр харьцангуйгаар хадгалагдана. Мөн манай дотоодын хэрэгцээ ч үүнээс илүүгүй гэдгийг мэргэжлийн хүмүүс тооцоолсон байна. Улсын Их Хурлын намрын чуулган мод, зүсмэл материалд экспортын гаалийн татвар ногдуулах тухай хуулийн төслийг буцаасан нь байгаль орчны аюулгүй байдалд нийцэхгүй юм. Уг асуудлыг мод боловсруулах үйлдвэрлэлийг сэргээн, боловсруулалтын түвшинг ахиулах замаар ажлын байрыг нэмэгдүүлэх боломжтой холбон авч үзэх нь зүйтэй гэж бодож байна. Тиймээс хууль санаачлагчдаас Улсын Их Хуралд дахин өргөн барьсан төслийг хэлэлцэж улс орныхоо язгуур ашиг сонирхолд нийцсэн шийдвэр гаргана гэдэгт найдаж байна. Манай улс цэвэр усны харьцангуй бага нөөцтэй, үүний зэрэгцээ түүний дийлэнх хувь нь нутаг дэвсгэрийн багахан хувьд байдгаас тэнд хүн амын нягтрал ихсэж, усны зарцуулалт зохистой хэмжээнээс хэтрэн усны нөөцийг нөхөн сэргэх боломжгүй болоход хүргэж байна. Ус бохирдуулж буй эх үүсвэрийн нэр төрөл олшрон, хаягдал бохир ус цэвэрлэх ажлыг шаардлагын хэмжээнд хийхгүй, усны ариун цэврийн бүсэд зөвшөөрөлгүй аж ахуй эрхэлж
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw