Монгол улсын парламент - боть 1

380 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I Манай нийгэмд боловсрол, мэдлэгийг үнэлэх үнэлгээ буурч, Содит мэдээллийн хомсдол бий болж, сэтгэлгээний ядуурал, ёс суртахууны доройтол газар авлаа. Үндэсний бахархал, тэмүүлэл бүдгэрч, уламжлал, заншлаа үл тоомсорлох, үгүйсгэх, бусдын соёл, аж төрөх ёсыг мухар coipoop хуулбарлан шүтэх хүнийссэн сэтгэлгээ хүрээгээ тэлэхэд хүрч байна. Эцгээр нь хүн амын оюуны тусгаар тогтнолыг хэврэгшүүлж байгаа манай дотоод дахь чимээгүй аюул юм. Хүчирхийлэл, садар самуун, мансуурал, архидан согтуурах хийгээд гэмт хэргийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэх нь хэт задгайрч байгааг төр, нийгмийн зүгээс зөв гэж үзэх аргагүй юм. Нийгмийн сэтгэл санааг ариусгаж, соён гэгээрүүлэх, нийтийн ёс суртахууныг эрүүлжүүлэх, үндэсний ухамсар сэтгэлгээг төлөвшүүлэхэд боловсрол, хүмүүжил, соёл урлагийн салбарын төрийн ба төрийн бус байгууллагууд, шашны болон олон нийтийн мэдээллийн хэрэгслийн хүч бололцоог нэгтгэн зангидаж, нэгдмэл зорилгод чиглүүлэх нь тулгамдсан зорилт болж байна. Үүнийг төр хийх үүрэгтэй. Ард түмнийхээ түүх, соёлын өв уламжлал, ёс суртахуун, зан заншлыг сэргээн хэвшүүлэх, эх орноороо бахархах, нэр төрийг нь эрхэмлэн дээдлэх сэтгэлийг хүн бүрт, ялангуяа залуу үедээ төлөвшүүлэх талаарх ажлын нааштай эхлэлийг эрчимжүүлэх шаардлагатай байна. Монголын хэл, түүх, гүн ухаан, шашин, соёлын судалгаа, сургалт, сурталчилгааны ажлыг төрийн байнгын хараа анхааралд байлган, зориуд дэмжин тэтгэх нь үндэсний аюулгүй байдлыг хангах ажлын салшгүй хэсэг юм. Иргэдийнхээ амгалан тайван, айх аюулгүй аж төрж, ажиллаж хөдөлмөрлөх нөхцөлийг бүрдүүлэх нь манай төр, засгийн эрхэм дээд зорилго мөн. Энэ талаар цөөнгүй хууль, тогтоомж гаргасан хэдий ч, амьдралд бүрэн хэрэгжихгүй, гэмт хэрэг жилээс жил дараалан өсч байна. Зөвхөн 1997 онд бүртгэгдсэн гэмт хэрэг 1996 оныхоос 10,2 хувь, үүний дотор хүн амины хэрэг 34,3 хувь өсч, хэрэг үйлдэх арга нь нарийсч, бүлэглэсэн шинжтэй болж байгаад сэтгэл түгшихгүй байх аргагүй байна. Гэмт хэрэг үйлдэх нэг гол шалтгаан нь архидан согтуурах хорт зуршил ихээхэн газар авсантай шууд холбоотой. Насанд хүрсэн хүн амын бараг 10 шахам хувьтай тэнцэх тооны иргэд 1997 онд эрүүлжүүлэгдэж, гэр орноо орхин тэнүүчлэх болсон хүүхдүүдийн 80 гаруй хувьд нь архидалттай холбоотой таагүй нөхцөл нөлөөлсөн байна. Гэмт хэрэг, архидалт, хээл хахууль болон хүний амьдрах орчинг муутгаж байгаа нийгмийн бусад үзэгдлийн язгуур шалтгааныг ажилгүйдэл, ядуурал нэмэгдэж, хүн амын амьжиргааны түвшин доройтож байгаатай холбон үзэж байгаа нь үндэслэлтэй юм. Энэ нь хүн төвтэй гэсэн нийгмийн ухаалаг бодлого үндэсний аюулгүй байдлыг хангах нэг нөхцөл болж байгааг харуулж байна. Улсын Их Хурал, Засгийн газар нийгмийн хүрээнд илүү анхаарал хандуулж, өргөн хүрээтэй арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг олон түмэн хүсэн хүлээж байна. Түүнчлэн, Улсын Их Хурлын намрын чуулганаар батал сан садар самуунтай тэмцэх тухай

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw