МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I 379 Хууль бусаар гаднаас оруулж ирж байгаа согтууруулах ундаа, спиртийг бага зардлаар, богино хугацаанд илрүүлэх сонирхол, механизм бий болгож, мансууруулах бодис оруулж ирэх нүх сувгийг хаах, зохион байгуулалттай гэмт хэрэг газар авахаас сэрэмжлэх шийдвэртэй арга хэмжээ авах шаардлагатай байна. Авилгалын эсрэг тэмцлийг хүчтэй болгох, зохин байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх тухай Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийг зөвлөмжийн биелэлт удаашралтай байгааг Засгийн газар анхааралдаа авах хэрэгтэй. Үндэсний аюулгүй байдлын нэг гол бүрэлдэхүүн хэсэг нь хүн ам, удмын сангийн аюулгүй байдал юм. Иргэдийнхээ эрүүл амьдрах аятай нөхцөл бүрдүүлэх асуудал төрийн байнгын анхааралд байх учиртай. Дэлхийн олон оронд тахал хэлбэрээр тархаж буурай хөгжилтэй заримынх нь үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж байгаа ДОХ өвчин эрчимтэй тархах боломжтойг гэрчилсэн хэрэг явдал болсноос хойш тун удаагүй байна. Статистикийн мэдээнээс үзвэл, манай улсад 1997 онд өмнөх 5 жилийн дунджаас бэлгийн замын халдварт өвчин, вируст гепатитийн бүртгэгдсэн тохиолдол 30-40 шахам хувь нэмэгдсэж С вируст гепатитийн тархалт хамгийн их орнуудын тоонд орсон байна. Тиймээс элдэв төрлийн тарилга, цус, цусан бүтээгдэхүүн, эмнэлгийн орчноор дамжин халдвар тарах замыг таслан хаахад чиглэсэн арга хэмжээг эрчимжүүлэх талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх бодитой ажил хийх нь төр, засгийн бүх шатны удирдлага, мэргэжлийн албадын нэн тулгамдсан зорилтын нэг гэж үзэж байна. Хүний шууд хэрэглэдэг бүх төрлийн бүтээгдэхүүн, тухайлбал, хүнсний бүтээгдэхүүн, түүний түүхий эдийн үйлдвэрлэл, тээвэрлэлт, импорт, худалдаанд тавих хяналтыг чангатгах, энэ чиглэлийн лабораторийн шинжилгээний арга, технологийг олон улсын стандартын шаардлагаД хүргэх талаар шат шатандаа их ярьж байгаа боловч, үр дүн хангалтгүй байгаад дүгнэлт хийж нэгдсэн бодлогын хүрээнд дорвитой арга хэмжээ авах шаардлагатай байна. Засгийн газраас авч хэрэгжүүлж эхэлсэн эрүүл мэндийн салбарын бүтцийн өөрчлөлтийн явц, үр дүнг ул суурьтай, шинжлэх ухааны үндэстэйгээр дүгнэж цэгнэж дараагийн алхмаа хийх хэрэгтэй. Улсын Их Хурлын ээлжит чуулганаар эрүүл мэндийн холбогдолтой багц хууль хэлэлцэх гэж байгаа нь нэн цагаа олсон шийдэл бөгөөд хууль тогтоогч та бүхнийг энэ чухал асуудалд тун нухацтай хандаж мэргэжлийн хүмүүс болон сонгогч түмнийхээ үндэслэл тайлбарыг зөв тусгасан амьдралд нийцтэй шинэ замаар урагшлахад залж чиглүүлсэн хууль батлан гаргана гэдэгт итгэж байна. Монгол хүн, Монгол Улс оршин тогтнож, хөгжих тулгуур суурь нь иргэний эрүүл мэнд төдийгүй, түүний оюун сэтгэхүйн аюулгүй байдал юм. Үндэсний хэл бичиг, түүх соёл, зан заншлаа хадгалах нь Монгол төр, Монгол үндэстэн оршин тогтнож, хөгжихийн үндэс болохыг Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд тодорхой заасан. Эдүгээ энэ салбарт анхаарал тавих нь онцгой чухал болоод байна.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw