378 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-1 Нүүрс, шатахуун ашиглан эрчим хүч гаргахын зэрэгцээ манай нөхцөлд өндөр үр ашигтай, экологийн хувьд аюулгүй, нөхөн сэргээгддэг эрчим хүчний эх үүсвэр хэрэглэх, газрын тос олборлож боловсруулах зэргийг бодолцон уг асуудалд иж бүрэн хандаж, алсын хараатай шийдэх хэрэгтэй байна. Улсын Их Хурал, Засгийн газар Эрчим хүчний тухай хуулийн биелэлтэд тавих хяналтыг сайжруулахын хамт түлш, эрчим хүчний гадаад, дотоод эх үүсвэрийн зохистой харьцааг тогтооход чиглэсэн эрчим хүчний аюулгүй байдлын бодлогыг тууштай хэрэгжүүлэх шаардлагатай. Өмч хувьчлал бол манай эдийн засгийн шинэчлэлийн нэг гол чиглэл юм. Өмч хувьчлалыг эрс эсэргүүцэж, илт үгүйсгэж байгаа улс төрийн хүч манайд бараг байхгүй. Хувьчлалын эерэг үр дүн ч хүмүүсийн амьдрал ахуйд мэдрэгдэж байна. Засгийн газар өмч хувьчлалын явц, үр дүнг тал бүрээс нь ул үндэстэй, задлан шинжилж, хийсэн, шийдсэнээ тунгаан дүгнэх, хувьчлагдсан аж ахуйнуудын хэд нь үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж, ажлын байрныхаа зориулалт, тоог хадгалж чадаж байна, хэд нь ямар эзэнтэй болоод үйл ажиллагаагаа зогсоож, хөрөнгөө тарааж зараад хаагдав, энэ нь хэр үндэслэлтэй байв гэдгийг тооцож байх учиртай. Эс тэгвээс Засгийн газар үндэсний ашиг сонирхлоо эс хайхран, төрийн өмчийг тарааж худалдах л ганц зорилготой мэт сөрөг бодол санаа олон түмний дунд төрөхөөр байна. Өмч хувьчлалыг зөвхөн ашиг орлогын хэмжүүрээр үнэлэх нь үндэсний ашиг сонирхолд тэр бүр нийцэхгүй гэдгийг бодолцож, өмч хувьчлалын явц, үр дүнд эдийн засгийн аюулгүй байдлын үүднээс дүн шинжилгээ хийж цэгнэсэн, нухацтай бодлого хэрэгжүүлэх талаар төрийн дээд байгууллагууд онцгой анхаарвал зохино. Нийгмийн салбарын хувьчлал бусад салбарынхаас хоцорч байгааг Улсын Их Хурал анхааралдаа авч, энэ удаагийн чуулганаар хэлэлцэхээр шийдвэрлэсэн нь зүйтэй юм. Тус салбарын хувьчлал нэн эмзэг асуудал тул үйлчилгээний хүрсэн түвшинг алдагдуулахгүй, чанарыг нь эрүүл өрсөлдөөнөөр сайжруулж, улсын болон хувийн хэвшлийн эрх тэгш тэнцвэрт харьцааг барих механизм бий болгох талаар ул суурьтай, анхааралтай хандахыг эрхэм гишүүд Та бүхнээс хүсч байна. Хувьчлалд гадаадынхан хуулийн дагуу оролцож эд хөрөнгө, хувьцаа худалдан авсан тохиолдолд тоотой хэд байхад далдуур оролцож байгаа тухай мэдээлэл түүнээс цөөнгүй. Хийсэн арилжаагаа нууцалдгийн учрыг суд.алж, шаардлагатай бол хууль, журмаа хянан зохицуулж, нууцлахад хүргэдэг шалтгааныг арилгах арга хэмжээ авах талаар Улсын Их Хурал анхаарвал зохилтой. Эдийн засаг нээлттэй, чөлөөтэй болохын хэрээр дагалдан гардаг серөг үзэгдэлтэй тэмцэх эрх зүйн орчин бүрдүүлэх, түүнийг шалган илрүүлэх чадвартай болж, тэмцэх арга бодлогоо тодорхойлох, хэрэгжүүлэх боловзсон хүчнээ бэлтгэсэн байх шаардлагатай. Өмч хувьчлал, үнэт цаасны арилжаа, татвар, гааль, мөнгөний эргэлттэй холбоотой мэдээ, мэдээллийг харьцуулан дүгнэх замаар хууль, дүрэм зөрчин хийх арилжаанаас сэрэмжлэх, хянах үр нөлөө бүхий тогтолцоо бүрдүүлэх нь чухал байна.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw