МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-1 377 хүн амын бараг дөрөвний нэг нь болж байна. Ядуурлын нэг нөхцөл нь ажилгүйдэл. Энэ оны эхний байдлаар ажил идэвхтэй хайж байгаа ажилгүй хүн 63,7 мянга болсон нь өмнөх оныхоос 8,3 мянгаар нэмэгджээ. Хөдөлмөр зохицуулалтын албанд бүртгэгдээгүй ажилгүйчүүдийн тоо үүнээс ч хавьгүй их болохыг хөдөлмөрийн нөөцийн тэнцэл харуулж байна. Чухамдаа ядуурал, ажилгүйдэл нэмэгдэж байгаагаас голлон шалтгаалж хүн амын дотор бухимдал ихсэж, олон нийтийн эсэргүүцлийн цуглаан, суулт байнга гарах болсоныг та бүхэн мэдэж байгаа. Ард иргэдийн зүгээс цөхрөлтгүй тавьж байгаа зарим асуудлыг зориуд анхааран үзэж, хуулийн хүрээнд улс орны үндэсний аюулгүй байдлын язгуур ашиг сонирхлын үүднээс зохицуулах талаар шуурхай, шийдвэртэй арга хэмжээ авах нь Улсын Их Хурал, Засгийн газрын хойшлуулшгүй нэгэн зорилт болжээ гэж бодож байгаагаа хэлье. Энд би эдийн засгийн бодлогоос үр дагавартай бөгөөд улс орны аюулгүй байдалд шууд холбогдолтой нийгмийн асуудлын тухай санууллаа. Үүний хамт эдийн засгийн аюулгүй байдлын тухай асуудал ч анхаарал татахад хүрч байна. Манай эдийн засгийн гадаад орчин эрс өөрчлөгдсөн. Бид улам бүр интеграцлагдаж байгаа дэлхий дахины аж ахуйд оөрийн ашиг сонирхол, байр сууриа зөв тодорхойлж бэхжүүлэх шаардпага улам хурцаар тавигдаж байна. Нөхцөл шаардлага ийм байхад зарим гол бараа, бүтээгдэхүүний импортод нэг орны эзлэх хувь их байгаагийн зэрэгцээ үндэсний аж үйлдвэр олигтой сэргэхгүй, боловсруулалгүйгээр экспортолж буй түүхий эдийн хэмжээ бас л их хэвээр байсаар байна. Манай эдийн засгийн хөгжлийн чухал нөөц болох хөдөө аж ахуйн гаралтай болон эрдэс түүхий эд, ашигт малтмалыг аль болох гүнзгий боловсруулж, экспортлоход онцгой анхаарах нь зүйтэй юм. Экспортыг дэмжих төрийн бодлого боловсруулж, түүний хүрээнд экспортыг хөхиүлэн урамшуулсан эдийн засаг, эрх зүйн орчин, гадаад тааламжтай нөхцөл бүрдүүлэх талаар хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын байгууллагууд дорвитой арга хэмжээ авах нь чухал байна. Экспортыг нэмэгдүүлэх, энэ үүднээс боловсруулах аж үйлдвэрийг хөгжүүлэх нь эдийн засгийн аюулгүй байдлыг бэхжүүлнэ. Эдийн засгийн аюулгүй байдлаа хангах нь бүхнийг дотооддоо үйлдвэрлэж, гаднаас хамааралгүй болчихно гэсэн үг огт биш. Харин ч харьцангуй давуу талаа сайтар ашиглаж, олон улсын эдийн засгийн харилцаанд идэвхтэй оролцсоноор л үүнийг баталгаажуулж чадах юм. Стратегийн ач холбогдол бүхий түлш, эрчим хүчний салбар ямар нэгэн хэмжээгээр гаднын хараат байдалд байгааг багасгах, цаашдаа эрчим хүчээр хэрэгцээгээ бүрэн найдвартай хангах нь эдийн засгийн аюулгүй байдлыг баталгаажуулах бас нэгэн чухал зорилт мөн. 1991 оноос хойш дэд бүтцийн салбарт ашигласан гадаадын зээл, тусламжийн 60 шахам хувийг зөвхөн түлш, эрчим хүчний салбарт зориулсан боловч, эрчим хүчний аюулгүй байдлыг хангаж чадахгүй байна.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw