376 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАЛЕНТ I Чуулганы нээлт дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандийн хэлсэн үг 1998.04.06 Монгол Улсын Их Хурлын дарга аа! Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ! Монгол Улсын Ерөнхий сайд аа! Ноёд, хатагтай нар аа! Улс орон маань өвлийг өнтэй давж, хавар цагийн нөр их ажилдаа шг.мдаж байгаа үед Улсын Их Хурлын ээлжит чуулган ажлаа эхэлж байна. Энэ чуулган үндэснийхээ язгуур ашиг сонирхлыг дээдлэх байр сууринаас Монгол Улсын нийгэм, эдийн засгийн амьдралын тулгамдсан олон асуудлыг тал бүрээс нь нягтлан хэлэлцэж шийдвэрлэх үйлсэд чухал алхам хийнэ гэдэгт етгэж байгаагаа илэрхийлэхийн ялдамд чуулганы ажилд амжилт хүсье. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлж эхэлснээс хойшхи хугадаанд миний бие Улсын Их Хурлын чуулган дээр нэг бус удаа үг хэлэхдээ улс орны олон талт амьдралын тулгамдсан асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх арга замын талаар салбар салбараар нь ярьж байсан билээ. Өнөөдөр би эдгээр асуудлуудын зэрэгцээгээр Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зарим тулгамдсан асуудлыг товч хөндөж ярих гэсэн юм. Миний бие энэ тухай Улсын Их Хурлын чуулган дээр зориуд ярихаар шийдсэн нь улс орон өнөөдөр ноцтой аюул осолтой байдалд орчихлоо гэсэн санааны үүднээс биш юм. Хүн төрөлхтөн нэн удахгүй XXI зууны босгыг алхана. Шинэ зуун бусад орон, гүрний адилаар Монгол Улс, монголын ард түмэн, монгол хүнд бололцоо, бэрхшээлийн аль алиныг нь олгож, бидний аюулгүй байх чадварыг шалган сорих болно. Ийм ирээдүйн холбогдолтой асуудлыг Монгол Улсын төрийн тэргүүн байнга анхааран бодолцож ажиллах учиртай нь хэнд ч ойлгомжтой биз ээ. Монгол Улс үндэсний аюулгүй байдлаа сахин хамгаалж, бэхжүүлэх үндсэн зорилт, язгуур ашиг сонирхлоо хангах, гадаад, дотоод таатай нөхцөл бүрдүүлэх чиглэл, арга замыг тодорхойлон заасан үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг Улсын Их Хурал баталснаас хойш дөрвөн жил шахамын хугацаа өнгөрч байна. Энэ хооронд үзэл баримтлалын дагуу хийж гүйцэтгэсэн ажил, авсан арга хэмжээ чамлахааргүй ч, анхаарал татсан, тулгамдсан асуудал цөөнгүй байна. Улс оронд маань эдүгээ зах зээлийн, нээлттэй эдийн засгийн тогтолцоо бүрэлдэж байна. Үүний хамт сүүлийн жилүүдэд хуримтлагдсан эдийн засаг, нийгмийн олон эмзэг асуудал шийдвэрлэгдэхгүй удааширч, зарим нь бүр ужгирах хандлагатай болсон нь улс орны эдийн засгийн аюулгүй байдлыг хангах зорилтыг төр, нийгмийн өмнө шууд дэвшүүлэн тавьж байна. Амьжиргааны баталгаажих доод түвшингээс доогуур орлоготой ядуу өрхийн тоо 1997 онд 149,7 мянгад хүрч, 1996 оныхоос 46,2 мянган өрхөөр нэмэгджээ. Ядуу өрхөд нийтдээ 587,7 мянган хүн амьдарч байгаа нь манай
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw