Монгол улсын парламент - боть 1

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-1 375 Өнгөрсөн намрын чуулганаар эрх зүйн шинэтгэлийг эрчимжүүлэх үүднээс “Монгол Улсын эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөр”-ийг хэлэлцэн баталсан. Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Цагдаагийн байгууллагын тухай хуулийг шинэчлэх, Шүүхийн тухай, Өмгөөллийн тухай зэрэг хуулиудад өөрчлөлт оруулахаар Улсын Их Хурал, Засгийн газрын ажлын хэсгүүд идэвхтэй ажиллаж байна. Эрх зүйн шинэтгэлийн хүрээнд улам нарийвчлан зохицуулахаар амьдрал практикт тулгараад байгаа асуудлууд дээрх хуулиудын төслүүдэд шинэчлэгдэн тусгагдах юм. Улсын Их Хурлын энэ хаврын чуулганы ажиллагаа өмнө миний товч бүлэглэн дурдсан асуудлуудаас үзэхэд манай орны эдийн засаг, нийгэм, улс төрийн амьдрал, шинэтгэлийн үндсэн гогцоо, чухал нилээд асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэхээр болж байгаа нь харагдана. Улсын Их Хурлын хаврын чуулганы ажиллагаанд нам, эвслийн бүлгүүд, Улсын Их Хурлын гишүүд харилцан ойлголцсон, биесээ хүндэтгэсэн, илүү ажил хэрэгч оролцож, өмнөө тавьсан зорилгоо нэгдмэл сэтгэлийн үүднээс амжилттай биелүүлэхийн төлөө ажиллах болно. Ингээд Улсын Их Хурлын II удаагийн сонгуулийн VI дахь удаагийн чуулганы ажиллагаа нээгдэж байгааг мэдэгдье! 21

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw