374 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I цөөхөн хуулиудын нэг болох Гэр бүлийн тухай хууль, Хөдөлмөрийн хууль энэ чуулганы хуралдаанаар шинэчлэгдэх болно. Батлан хамгаалахын шинэтгэлтэй холбоотой хэсэг бүлэг хуулийн төслүүдийг мөн хэлэлцэн батална. Намрын чуулганы төгсгөлд энэ чиглэлийн зарим хуулийг хэлэлцэн баталсныг та бид мэднэ. Батлан хамгаалахын шинэтгэлийн эрх зүйн үүднээс хангаж өгөхөд бидний энэ хаврын чуулганы ажиллагаа нилээд ач холбогдолтой юм. Улсын Их Хуралд өмнө өргөн мэдүүлсэн бөгөөд хэлэлцэхээр шийдвэрлэсэн нилээд хэдэн томоохон ач холбогдол бүхий хуулийн төслүүд бий. Тухайлбал, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай, Олон түмний мэдээллийн хэрэгслийн тухай, Мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслүүдийг энд дурдаж болно. Ардчилсан нийгмийн төлөвшлийн эхний шатанд иргэд Үндсэн хуулиар олгогдсон мэдээлэл хайх, авах эрх чөлөөгөө хэрэгжүүлэх явдпыг эрх зүйн үүднээс улам баталгаажуулах; Хэвлэл мэдээллийн хэрэгслийн өрселдөөнт, чөлөөт байдлыг хангах; Хэвлэлийн эрх чөлөөг түгээн дэлгэрүүлэхдээ нийгэмд зөв төлөвшил, үнэн мэдээлэл хүргэдэг байх ухамсар, хариуцлагыг бий болгох зэрэг бидний сүүлийн хэдэн жил яригдаж ирсэн гол гогцоо асуудал болон хэвлэл мэдээллийн хэрэгслийн эрх зүйн байдал зэрэг асуудлууд эдгээр хуулийн төслүүдийн үндсэн агуулга зохицуулагдах гол зүйл нь болно. Чуулганы хуралдаанаар хэлэлцэхээр шийдвэрлэсэн бас нэг гол асуудал бол улсын төсвийн байгууллагыг илүү үр дүнтэй, үр ашигтай ажилладаг болгох, төсвийн хариуцлага, сахилга, төлөвлөлт, зарцуулалтад сайн анхаарах, төрийн албанд ур чадвартай, найдвартай хүмүүсийн ажиллах урам зоригийг сэргээх механизмыг эрэн хайсан шинэ зарчим санаа бүхий “Улсын төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай” хуулийн төслийг та бид мөн хэлэлцэнэ. Монгол оронд ардчилсан өөрчлөлт эхэлж, шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойш олон сонгууль явагдсан. Улсын Их Хурлын болон орон нутгийн сонгуулийн тогтолцоог илүү шударга, ардчилсан шинжтэй болгох; сонгуулийг эрхлэн явуулах явцад мэдрэгдэж ирсэн хуулийн зарим тодорхойгүй, бүрхэг зүйл, заалтуудыг тодорхой болгох, сонгууль эрхлэн явуулах байгууллагын хараат бус, бие даасан байдлыг хангах зэрэг асуудлыг хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд тусгасан Сонгуулийн хуулийн өөрчлөлт энэ чиглэлд авч хэлэлцэх болно. Энэ хуулийн өөрчлөлтийн үзэл баримтлалын талаар улс төрийн намууд, нам, эвслийн бүлгүүд өөр өөрсдийн байр суурь, санал бодлоо урьдчилан илэн далангүй харилцан ярилцаж, зөвшилцөн шийдвэрлэх нь зүйтэй асуудал юм. Зах зээлийн эдийн засгийн харилцааны тулгуур гол асуудал болсон газар хувьчлах, газрын шинэтгэлийг эрх зүйн хувьд баталгаажуулах үндсэн үүрэг энэ Их Хурал, төрийн эрх барьж байгаа болон цөөнх болж байгаа улс төрийн хүчнүүдэд, мөн нам, эвсэл, Улсын Их Хурлын гишүүдэд ногдож байгаа билээ. Энэ асуудлыг бид бүхэн нийгмийн хөгжлийп зайлшгүй үйл явц, үндэсний онцлогтойгоо тохируулан уялдуулан хуульчлан батлан гаргах учиртай.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw