Монгол улсын парламент - боть 1

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I 373 тогтоолуудыг батлан гаргасан нь эрх зүйн байдлын шинэчлэлийг гүнзгийрүүлэхэд чухал нөлөө үзүүлэх юм. Тус чуулганы хуралдаанаар Олон улсын гэрээ, ковенцид нэгдэн орох гэрээ, хэлэлцээр соёрхон батлах, төрийн байгуулалтын хүрээний шинэчлэлийг өргөжүүлэхэд чиглэсэн хэд хэдэн хууль баталж шийдвэрийг батлан гаргасан юм. Энэ чиглэлд улс орныг батлан хамгаалах, аюулгүй байдлыг хангахтай холбогдсон хуулиудыг батлан хэлэлцэхэд анхаарал хандуулж ирлээ. Тухайлбал, Дайн бүхий байдлын тухай хуулийг батлан гаргаж бусад хуулиудыг хэлэлцэх эсэх тухай асуудлыг шийдвэрлээд байна. Энэхүү чуулганы завсарлагын хугацаанд Улсын Их Хурлын гишүүд сонгогдсон тойрог, хөдөө орон нутагт явж ажиллах, хууль тогтоомжоо сонгогч олон түмэнд хүртээн тайлбарлах, хэрэгжилтийн явцтай биечлэн танилцах, олон түмнийхээ санаа бодлыг сонгож хаврын чуулганы хэлэлцэх асуудалд бэлтгэх нилээд их хэмжээний ажил бидний өмнө байна. Ингээд Улсын Их Хурлын 1997 оны намрын ээлжит чуулганы ажиллагаа өндөрлөснийг мэдэгдэж байна. Улсын Их Хурлын эрхэм гишүүдийг чуулганы завсарт өмнөө зогсож байгаа энэ олон асуудал, ажлыг амжилттай гүйцэтгэхийг хүсэн ерөөе! Баярлалаа!20 УЛСЫН ИХ ХУРЛЫН 1998 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН Чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга Р.Гончигдоржийн хэлсэн үг 1998.04.06 Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ! Эрхэм Ерөнхий сайд аа! Монгол Улсын ИхХурал энэ хаврын чуулганыхаа хуралдаанаар хэлэлцэх асуудлыг Улсын Их Хурлын тогтоол гаргаж баталсан билээ. Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар, нам, эвслийн бүлгүүд, Улсын Их Хурлын гишүүдээр хэлэлцүүлэхээр санал болгосон хуулийн төслүүд болон бусад асуудлыг уг тогтоолын хүрээнд тодорхой дараалалд оруулсан захирамжийг Улсын Их Хурлын дарга батлан гаргаж энэ дарааллын дагуу бид чуулганыхаа хуралдааныг явуулах болно. Энэ хаврын чуулганы хэлэлцэх асуудлын тэргүүн ээлжинд нийгмийн шинжтэй зарим асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөгөөнд тусгагдсан. Тухайлбал, Эрүүл мэндийн, Эмийн тухай зэрэг хуулиудын төслийг энд дурдаж болох юм. Мөн нийгмийн амьдралын гол чимхлүүр харилцааг зохицуулж байдаг, хуучин системийн үеэс шинэчлэгдээгүй үлдсэн байсан

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw