372 МОНГОЛҮАСЫН ПАРЛАМЕНТ-I 1997 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтэнд үнэлэлт, дүгнэлт өгч Засгийн газрын алдаа оноог нухацтай шүүн хэлэлцсэн. Намрын энэ чуулганы гол анхаарлын төвд байсан чухал асуудлын нэг нь нийгмийн харилцаа, нийгмийн хамгааллын хүрээнд хийгдэх шинэтгэлийг гүнзгийрүүлэх явдал байлаа. Энэ асуудлын хүрээнд Хүн амын амьжиргааны доод түвшинг тогтоох тухай, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай, Ажлын 5 өдөртэй долоо хоногт шилжүүлэх тухай болон бусад хуулиудыг батлан гаргалаа. Улсын Их Хурал хоёр дахь удаагийн сонгуулиар байгуулагдсаныхаа дараахан төрөөс нийтээрээ хомроголуулан хилсдүүлсэн тухай асуудлаар төрөөс албан ёсны уучлалт гуйсан билээ. Энэ чуулганаараа Хэлмэгдэгсдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийг баталж гаргасан явдал нь энэхүү төрийн бодлогын нэг үргэлжлэл байлаа. Улс орны эдийн засгийн харилцааг бүхэлд нь зах зээлийн харилцаанд шилжүүлэх үйл явцыг түргэтгэх, зах зээлийн эдийн засаг дахь аж ахуйн харилцааг төлөвшүүлэх хууль эрх зүйн үндсийг бүрдүүлэх чиглэлээр мөн хэд хэдэн хуулийг батлан гаргасан юм. Зах зээлийн харилцаа гүнзгийрзхийн сацуу эдийн засаг, санхүүгийн найдвартай орчин бүрдүүлэх, аж ахуй хоорондын санхүүгийн сахилга хариуцлагыг дээшлүүлэх, аж ахуйн нэгж, хоршоог байгуулах, тэдгээрийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, нөхцөл бололцоог хангахад одоогийн үйлчилж байгаа аж ахуйн хууль тогтоомж үүний дотор Аж ахуйн нэгжийн дампуурлын тухай, Хоршооны тухай хуулиудыг шинэчлэх шаардлагыг үндэслэж Дампуурлын болон хоршооны тухай хуулиудыг шинэчлэн баталж гаргалаа. Аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагаанд учирч болзошгүй эрсдэлээс хамгаалах даатгалын эрэлт хэрэгцээг хангахад анх удаа шинээр батлагдсан Даатгалын тухай хууль чухал үүрэг гүйцэтгэх болно. Эдийн засгийн дэд бүтцийн тулгуур салбар болох авто замын салбарын харилцааг зохицуулсан Авто замын тухай болон аж ахуйн шинэ хэлбэрийн үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах шинэ эрэлт хэрэгцээг Казиногийн тухай хуулиудыг анх удаа батлан гаргалаа. Түүнчлэн худалдааны албан татварын хуулийг дэлхийн улсуудын жишгээр нэмэгдсэн өртгийн татварын жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэх шаардлагын үүднээс Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг хэлэлцэн баталлаа. Намрын чуулганы хугацаанд байгаль орчны салбарт хийх, шинэтгэлийг гүнзгийрүүлэх чиглэлээр Төрөөс экологийн талаар баримтлах бодлого, Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай зэрэг хэд хэдэн хууль, бусад баримт бичгийг батлан гаргалаа. Төрөөс экологийн талаар баримтлах бодлогыг батлан гаргаснаар Монгол Улсын тогтвортой хөгжлийн үндэс суурь болох экологийн тэнцлийг хангахад ойрын 20-иод жилийн хугацаанд төрөөс баримтлах бодлогын эрх зүйн нэгдмэл үндсийг бий болгосон юм. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, Садар самуунтай тэмцэх тухай хууль, Эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөр зэрэг хэд хэдэн хууль,
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw