МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I 371 чинь тэдний дийлэнх олонхи нь болсон ядуу даржин эгэл борчууд чинь сүйрэхийн ирмэгт ирээд байна. Ядуу зүдүү олон түмэн маань та нарын ятгалга, амлалтанд хууртан олон жил тэсч хүлээж цөхөрлөө. Бухимдал бачимдал халуун цэгтээ дөхөж байна. Бидний өнөөгийн амьдран оршихуйн бүх нөхцлийг хангаж өгсөн ахмадууд, тэтгэвэрийнхэн, нөхвөрийнхөн чинь туйлдан доройтож, өвчилж, зовж, үхэж, үрэгдэж дуусах нь. Тэд сүүлчийн найдвараа алдаж байна шүү. Ардчилал шинэчилэлд бүхнээс түрүүнд итгэж, дэмжиж түүний төлөө тэмцлийн гол хөдөлгөгч хүч болж байсан залуучууд, оюутнуудын итгэл алдарч эрх ашгийнхаа төлөө шаардаж, тэмцэж эхэллээ. Асрамж өргөлтөнд орсон өндөр настан, өтгөс, эмгэд, нялх, балчир хүүхдүүдийн горьдсон нүд биднийг салахгүй ширтэн харж байна. Ийм нөхцөл байдалд Улсын Их Хурал, Засгийн газар сонгогчидтой байгуулсан гэрээ, үйл ажиллагааныхаа хөтөлбөрөөр амласнаа биелүүлж үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлдөг хүчин зүйлүүдийг нэн даруй арилгаж, хүн ардаа үгүйрэл, ядуурал, гачигдал хоосрол, хүчирхийлэл, авилгал, шударга бус байдлаас гарах уу, эсвэл өөрсдөө санаачлагаараа огцрох уу, үгүй бол иргэний бухимдал, цухалдлыг даамжруулж, улс төрийн тогтворгүй байдалд бүгдээрээ гулган орох уу гэдэг гурван замын аль нэгийг сонгох болжээ гэж бид үзэж байна. Улс төрийн гуравдагч хүчнийг Парламентад төлөөлдөг МУНН-ын хувьд гэвэл ядарсан зүдэрсэн олныхоо талд ямагт зогсож, тусгаар тогтнол, шударга ёс эгэл борчуудын төлөө гэсэн үзэл бодлоо тууштай баримтлах болно. Анхаарал тавьсанд баярлалаа!19 Чуулганыг хааж Улсын Их Хурлын дарга Р.Гончигдоржийн хэлсэн үг 1998.01.23 Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ! Улсын Их Хурлын 1997 оны намрын ээлжит чуулган нээгдснээс хойш ажлын 94 хоногт чуулж, өнөөдөр ажиллагаагаа өндөрлөж байна. Намрын ээлжит чуулганы хугацаанд нийт 166 хууль, Улсын Их Хурлын тогтоол батлан гаргасны 81 хувь нь хууль, 51 нь тогтоол байна. Батлан гаргасан 89 хуулиас шинээр батлагдсан 32 хууль, нэмэлт, өөрчлөлт оруулсан 49 хууль, хүчингүй болсонд тооцсон 8 хууль байна. Түүнчлэн өнгөрсөн хугацаанд нийт 34 хуулийн төслийг хэлэлцэх эсэх болон 1 дүгээр хэлэлцүүлгийг хийж, дараагийн ээлжит чуулганд шилжүүлж байна. Өнгөрч байгаа ээлжит чуулганаар хэлэлцэгдсэн хууль, бусад шийдвэрүүд нь Монгол орны нийгэм, эдийн засаг, улс төрийн хүрээнд хийгдэж байгаа шинэтгэлийн үйл явцыг эрчимжүүлэхэд бүхэлдээ чиглэлээ. 1998 оны улсын төвлөрсөн төсөв, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, мөнгө зээлийн талаар төрөөс баримтлах бодлогыг тус тус хэлэлцэн баталсны зэрэгцээ Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw