370 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I Ашгийн бус гэсэн цэвэрхэн халхавчин дор олз мөнгөний төлөө улайрсан бизнес боловсролын хүрээг эзлээд сурах хэрэгцээг боомилж үндэсний оюуны үнэт зүйлийг одоо болон ирээдүйг нь хөнөөх хэмжээд хүргэж ирлээ. Үүний нэг илрэл нь оюутны сургалтын төлбөр, байрны үнэ хөлсийгтэнгэрт хадаасан явдал бөгөөд үүнийг суралцагч залуучууд зүй ёсоор эсэргүүцэн тэмцсэнийг МУНН шийдвэртэй дэмжиж байна. Харин сүүлийн өдрүүдэд сургалтын төлбөр, байрны хөлсийг ялихгүй бууруулсан амлалт сонсогдож байгаа ч энэ нь ядуу даржин гэр бүлд бас л дааж давшгүй өр хэвээрээ үлдлээ. Иймд сургалтын төлбөр, байрны хөлсийг оюутнуудын анх тавьсан шаардлагын түвшинд хүртэл бууруулах нь зүйтэй гэж үзэж байна. Зөрүүг нь улс олгож хувийн сургуулиудыг хохиролгүй болговол зохино. Ер нь 10 дугаар сарын 1-нээс Төрийн албан хаагчдын цалин, мөн тэтгэврийг өчүүхэн нэмэх гэж байгаагаа сүр болгох хэрэггуй. Чимх юм өгөөд атга юм авах арга нь хуурагдаж сурсан Монголчууд 10 дугаар сарын 15-ны өглөө сэрэхдээ дулааны үнэ 100 хувь нэмэгдсэнээс байрны үнэ хэрхэн өссөнийг арьс махаараа мэдэрч ямар их үйлийн үртэй улс вэ гэж гаслах болно. МУНН-ын удирдагчийн хувьд ард түмнээ үлгэрт бүү итгээсэй, өөрсдийнхөө хүчин чадал, хөдөлмөр оюун билэгтээ итгээсэй гэж хүсч байна. Агаар, ус, хөрс шорооны бохирдол, эрүүл мэнд, удамшилд сөргөөр нөлөөлөх хоол хүнс хэрэглэх, архидан согтуурах, хортой нөхцөлд ямар ч хамгаалалтгүй ажиллаж амьдарснаас өвчлөл, үхэл ихэссэж, оюун ухааны хомсдол сэтгэл мэдэрлийн хүрээнд мэдэгдэхүйц анхаарлаа хандуулахыг хүсч байна. Амьдралын хүнд нөхцөл, гаж суртахууны үйлчлэлд хөнөөгдсөн эрүүл мэнд, гэмт үйлдлийн уршгаар амиа хорлох явдал Монгол Улсад ердийн үзэгдэл болоод байна гэдгийг та бүхэн анхаараач ээ. Энэ бүхэн Монгол үндэстэн орших, эс оршихын дэнсэд бид нарыг тавьж байна. Урьд өмнө нь устаж үгүй болсон хүн амын халдварт өвчин дахин дэлгэрч, түүн дээр огт байгаагүй өвчин тархаж, Монголчуудыг хөнөөх нь жил ирэх тусам нэмэгдэж байна. Эрхэм нөхөд өө! Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхол болох Үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байгаа хүчин зүйлүүдийн аймшигт хуримтлалд чухам хэн буруутай юм бэ? Тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг хангах үүргийг эх орон, ард түмнийхээ өмнө хүлээж байсан одоо ч хүлээж байгаа. Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, түүний тэргүүлсэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Засгийн газар, хууль сахиулах болон Төрийн захиргааны төв орон нутгийн байгууллагын удирдлагууд үүнийг хариуцах ёстой. Хамгийн гол буруутнууд нь өнөөдөр энд чуулан хуралдаж байгаа та бид нар өөрсдөө байгаа юм шүү. Эрхэм Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газрын гишүүд, эрхэм дарга дээдэс Та бүхний бараг бүгдийн чинь хувийн амьдрал дэндүү тансаг, дэндүү хангалуун болжээ. Одоо болоо юм биш үү. Өнөөдөр цаана чинь хөгжүүлнэ, цэцэгжүүлнэ, халамжлана, асарна, дэмжинэ, жаргаана гэж амлаж, засаг, төрийг ээлжлэн барьж байгаа эх орон ард түмэн
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw