МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I 369 Учир нь Үндсэн хуулийн дагуу 51 гишүүнтэй байж Улсын Их Хурал хууль батлах тул, эвсэл хэдийгээр олонхи ч гэсэн 50-иулаа байгаад нэг ч хуулийг баталж чадахгүй. Иймд телевиз, радиогоор ард түмнийхээ төлөө юм шиг хэрэлдээд байдаг. Буцаж ороод ард түмнийхээ эсрэг хуулийг батлалцаж орхиод сүүлд нь олонхид бид хүчиндүүлчихлээ гээд гөрдөөд байдаг МАХН- ын бүлэг нэгийг санаж, нөгөөг бодоорой. Шударга ёс хаана хаанаа хэрэгтэй шүү гэдгийг сануулъя. Одоо Монгол Улсын мөнгөн тэмдэгтийн төгрөгийг хамгаалах төрийн бодпого бусдын эрхшээлд орж, имфляци зогсолтгүй өсч, төгрөгийн ханш унаж, үр хойч маань бусад улс орон, олон улсын байгууллагад хэдэн үеэрээ ч төлж баршгүй өрөнд орсоор буйд МУНН сэтгэл түгшиж байна. Ер нь өнөөгийн Монголчууд бидний нэг шинэ содон шинж нь улс байгууллага, мөн иргэд хоорондоо өрөнд баригдсан гунигт байдал юм. Түүн дээр харийнханд төлөх өр маань ард түмний хоолойд тээглэсэн яс болж байна шүү. Шинжлэх ухаан технологийн төрийн нэгдсэн бодлого алдагдсанаас түүхэн хөгжлийн явцад шалгарч бий болсон Монголын үндэсний технологи орхигдож хүн, мал амьтан, ургамлын генофондын судалгаа, мэдээлэл ор нэрийн төдий болж Монгол малын удмын сан, үр тарианы нутагшмал сорт хомсдон шинжлэх ухаан, технологийн нууц зүв зүгээр алдагдсаар байна. Дэлхийн шинжлэх ухаан, технологийн хөгжлөөс хэт хоцорч байсны дээр орчин үеийн шинжлэх ухаан технологийн ололт нэвтрээгүйгээс болж манай техник, технологи өрсөлдөх чадвараа алдан, үндэсний үйлдвэрүүд зогсолтонд орлоо.Үндэсний оюуны чадавхи, үндэсний сор болсон сэхээтнүүд, мэргэжилтэй боловсон хүчнээ бид бодитой үнэлэн улс орныхоо төлөө бүрэн ашиглаж чадахгүй байгаагаас шинэ болон шинэчилсэн технологийг үйлдвэрт ашиглах боломж, нөхцлийг алхам бүрдээ алдсаар байна. Энэ мэтчилэн эдийн засаг, экологи, шинжлэх ухаан, технологийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлийг тооцож баршгүй. Монголын соёл иргэншил, хүн ам, удмын сангийн аюулгүй байдал ч сэтгэл түгшээсэн ноцтой заагт тулж ирлээ. Нэн ялангуяа Монголын тусгаар тогтнол, Монгол үндэстний ураг зүйн баталгаа болсон нүүдлийн соёл иргэншлийг мөхөөх сонирхол ихээхэн дэлгэрэх хандлагатай байгаа нь сэтгэлд гүн түгшүүр төрүүлж байна. Монголчууд бидний үндэсний ухамсрын төлөвшил ихээхэн суларч, улс эх орноо гэх эрхэм чанар илт дутагдах боллоо. Үндэсний үзэл, үндэсний бахархалгүй жижиг үндэстэн XXI дүгээр зуунд мөхөнө гэдгийг Та бүхэн ойлгох цаг болжээ. Хүмүүнлэг бус гаж суртахуун, гадны шашны харгис номлолыг дэлгэрүүлэх, хүчирхийлэх, аллага, хядлага, садар самууныг сурталчилах явдал нэн чөлөөтэй болж, түүний хорт үр Монголын хөрсөнд бүр ч хөнөөлтэй байдлаар ургаж эхэллээ. Гадаад, дотоод сөрөг нөхцөл байдлын улмаас улс орон, тэр дундаа хөдөө орон нутаг оюуны хоосролд орж, ямар ч мэдээлэлгүй, боловсролгүй, соёл урлагийн хангалт үйлчилгээгүй улс орон хийгээддэлхий ертөнцийг үл сонирхох байдалд дасах, тийм харанхуй бүдүүлэг зам руу хүн ард шахагдаж, хуучин хүүгийн тоо өдөр бүр нэмэгдэж, дундад зууны үнэр ханхалж байна гэдгийг мэдэгдэх хэрэгтэй байна.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw