368 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I 1990 оноос хойш гурван Засгийн газар нь өмчийн эзнийг солих, хувьчлалын буруу арга хэрэгслийг сонгож эрх мэдэлтэн, зальтнуудад нийгмийн баялагийг завших, идэж ашиглах боломж олгосноос манай олон үеийхний хуримтлуулсан асар их сан хөмрөг үнэт зүйл шамшигдан сүйрч эдийн засгийн аюулгүй байдалд нөхөж баршгүй хохирлыг учрууллаа. Үүний уршгаар эдийн засаг, стратегийн ач холбогдол бүхий салбарууд гадаадынхны шууд хараанд орж, бид тэдний зөвхөн түүхий эдийн хавсрага болж үлдэж байгаа нь ихэмсэг дээдэс та бүхэн анхаараа ч гэж хүсч байна. Бүс нутаг, аймгуудын хөгжлийн ялгаа гүнзгийрч, эдийн засгийн тэнцвэр алдагдаж, ажлын байр эрс хомсдон, ажилгүйчүүд, түүний дотор хөдөлмөрийн насны хүмүүс ажил алба эрхлэх бололцоогүй болж ядуурал гуйланчлал, өлсгөлөн нүцгэрэлт, орон гэргүй золбирох түүнчлэн харамсалт дүр зураг Монгол үндэстний нэр төрийг дэлхийд гутааж байна. Экологийн бодлого алдагдсанаас байгалийн тэнцвэрт тогтолцоо алдагдаж, хөрсний элэгдэл, эвдрэл элэгдэж, ургамалын нөмрөг ядуурч, ойн нөөц хомсдон, гол мөрөн нуур, газрын дор ус татарч ширгэн газар нутаг гандан хуурайшиж, цөлжих процесс хурдсаж эхэлсэн нь эмгэнэл төрүүлж байна. Гэвч бид эх орныхоо алтан хэвлийг гадаадынхантай нийлэн хайр найргүй ухаж төнхөж, зогсолтгүй мэрсээр байгааг анхаарах цаг болжээ. Гал түймэр, хортон мэрэгчдийн үржил, байгалийн нөөц баялагийг сорчлон цөлмөх сүйтгэлт бизнес, хаягдал ихтэй үйлдвэрлэл, хог хаягдлын хуримтлал энэ бүхэн цадигаа алдаж, төр, засгийн хяналт эрс сулраад байна. Гаалийн бодлого сүүлийн 7 жилийн турш байнга алдагдаж ирсэнээс улс үндэстэн, хүн амд хохирол учруулж болзошгүй хүнсний бүтээгдэхүүн, эд зүйлс орж ирэх, үндэсний үйлдвэрүүдийн амин чухал түүхий эд гадагшаа чөлөөтэй урсах зам нээгдэж байна. Гаалийн татварыг тэглэснээс улсын төсвийн орлогын эх үүсвэр хомсдож, үндэсний үйлдвэрлэл сэргэхэд бас нэг хүчтэй цохилт өглөө. Ингэснээр эдийн засгийнхаа хилийг бид чөлөөтэй нээж, үндэсний аюулгүй байдлын нэг хаалтыг үнсэнд хаялаа. Улсын төсөвт орох ёстой байсан 15 тэрбум төгрөгийг хаасныгаа нөхөхийн тулдТатварын багц хуулинд өөрчлөлт оруулж бор өдрүүдийг арайхийн өнгөрүүлж байгаа эгэл ард түмнийхээ халаасыг төр, засаг нь гэгээн цагаан өдрөөр суйлж орхилоо. Ийм ноцтой хуулийг гаргуулахгүй байх боломж МАХН-ын бүлэгт байсан юм. Тэд өнөөдөр энэ тухайд эвслийг шүүмжилж байж энэ хуулийг батлалцахад өөрсдөө оролцсоноо мартаад байгаа нь гайхмаар байна. МАХН-ын Улсын Их Хурал дахь бүлгийнхний аймхай хульчгар байдал, хоёр нүүр гаргадаг чадвар нь ард түмний эрх ашигт нийцээгүй олон хуулийг батлахад хүргэснийг шуудхан хэлэх ёстой. Ард түмэн хуурагдаж байна. Муу л бол баруун хойд хар гэр гэдэг шиг эвсэл дангаараа буруугүй. Хэрвээ эвсэл улс орны эрх ашигт нийцээгүй хууль гаргаад байгаа бол түүнд нь МАХН- ынхан оролцсон гэсэн үг. МАХН бол асар их хүчтэй сөрөг хүчин мөн. Хэрвээ эд нар МУНН-ын төлөөлөгчидтэй нийлээд шууд тууштай зогсож чаддагсан бол ард түмний эрх ашигт нийцээгүй хуулийн ямарч заалтыг батлуулахгүй байх тийм боломж бүрэн байгаа юм.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw