Монгол улсын парламент - боть 1

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I 367 1990-1992 оны зун хүртэл төрийн эрх барьсан МАХН, МҮАН, МСДН, МҮДН-ийн 400 гаруй депутат Улсын Бага Хурлын 50 гаруй гишүүдээс хэн ял хүлээж хэрэ1т орж, жирийн иргэд шиг орон шоронгийн хаалга татав гэж асуумаар байна. 1992 оноос 1996 оны зун хүртэл төр, засгийн эрхийг барьсан Улсын Их Хурлын МАХН-ын 70, эвслийн 6 гишүүнээс хэн нь хуулийн хариуцлага хүлээв? 1996 оноос одоог хүртэл төр барьж буй Улсын Их Хурлын 76 гишүүнээс элдэв бусармаг явдалд орооцолдож, эрээ цээргүй зарлуулж байгаа хүмүүс цөөнгүй ч хэн нь хариуцлага хүлээв? 1990 оноос ард түмэн маань гурван Засгийн газрын нүүрийг үзлээ. Нэг ч сайд, нэг ч Засгийн газрын гишүүн хариуцлага хүлээгээгүй, тэдэнтэй холбоотой үй түмэн хэрэг явдал гардаг ч хэвлэл мэдээллээр баахан шуугиж ард түмэн дэмий бухимдаж байгаад зүв зүгээр өнгөрдөг зуршил газар авч байна. Өнгөрсөн 7 жилд Дээд шүүх, Прокурорын ерөнхий газар, Гааль, Татварын дээд албад, тусгай хороодын болон цагдаагийн дээдчүүд, Монголын том баячуудаас хуулийн хариуцлага хүлээж ял эдэлсэн байна уу? Нэг ч байхгүй. Энэ юуг хэлээд байна аа? Манай дээдсүүд ийм өөгүй шударга улс уу, эсвэл ямар ч хэрэг хийсэн ч хууль үйлчлэхгүй тийм хүрээ Монгол улсад бий болсныг харуулж байна уу. МАХН, Ардчилсан Холбоо эвсэл хоёр өмч хувьчлалаар хоёулаа хувааж идсэн. МАХН нь ялимгүй ичингүйрч, эвсэл ичихгүй идэж байгаад ялгаа нь оршиж байгаа юм. Хувьсгалт намын долоон жил'идсэн, эвслийн нэг жил идсэн хоёр яг тэнцсэн. Иймд хэрээ хэрээнийхээ харыг гайхна гэдэг шиг бие биеэ хэлэх хэрэггүй. Та нар бие биеэ биш, та нарыг ард түмэн шүүх цаг ирнэ шүү гэдгийг сануулж байна. Монголд шударга ёсыг тогтооё гэвэл дороосоо биш, дээрээсээ, бүр шулуухан хэлбэл, Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, Дээд шүүхээс эхлэх хэрэгтэй болжээ. Өөрөөр яагаад ч нэмэргүй байна. Улсын Их Хурлын хоёр дахь сонгуулийн дараа хүмүүсийн намын харьяалал, үзэл бодлоор нь ялгаварлан ажил албанаас нь хомроглон халж, амьдралгүй болгодог улс төрийн шинэ хэлмэгдүүлэлт эхэллээ. Үүн дээр 1990-ээд оны эхээр мэдлэг, дадлага, туршлага бүхий олон мянган хүн голдуу үзэл бодол, баримталдаг байр сууринаасаа болж хүчээр тэтгэвэр, чөлөөнд шахагдан гарч, одоо ядуусын эгнээнд гудамжинд тэнэн төмөр нөхөн олговор гэгчээр голоо зогоож явна. Эвсэл, МАХН хоёр бие биенээ ээлжлэнхэлмэгдүүлж байна. Энэ бусармаг ажиллагааг хэлмэгдүүлэлт гэхгүй юм бол өөр юуг хэлэх юм бэ? Бид үүнд улс төр, эрх зүйн ямар дүгнэлт өгч, хэзээ цагаатгах вэ? Олон арван хүн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нэр төрөө гутаалгаж, хууль хяналтын байгууллагын үнэнч бус ажиллагааны золиос болон хоцорч байна. Сэтгэл санааны жинхэнэ дарамт, оюун сэтгэхүйн яргалалд хэвлэл, мэдээллийн хэргэслээр дамжин мянга мянган шударга иргэдийг хөнөөж байна. Үүнийг хэн тооцох юм бэ? Энэ бүхэн иргэдийн аюулгүй байдалд ноцтой хохирол учирч байгаагийн наад захын нотолгоо биш гэж үү.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw