Монгол улсын парламент - боть 1

366 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I Иймд ард түмэн өөрсдөө нэгийг бодох цаг болжээ. Аль алинд нь бид 7 жил хууртлаа шүү дээ. Төрийн бодлогын алдаа нийгмийн удирдлагын арчаагүйгээс хууль ёс, дэг журам, сахилга хариуцлага эрс унаж, эмх замбараагүй, салан задгай, эх захгүй байдал бүхнийг хамарч хаа яагүй сонор сэрэмж суларч, төрийн нууц алдагдаж, авилгал, хээл хахууль газар авч, гэмт хэрэг зохион байгуулалттай шинжинд орж жил дараалан өсөж ирлээ. Өглөө гэрээсээ гарсан хүн орой эргэж ирэх баталгаа хэнд ч гэсэн алга байна. Өнөөдөр хоолтой хэн ч гэсэн маргааш хоосон болохын баталгаа бас л алга байна. Үүн дээр төр, засгийн бодлого, шийдвэрт монголын бус сэтгэлгээ давамгайлж, цаг үеэ олохгүй нөхцөл байдалтайгаа тохирохгүй хууль тогтоомжууд иргэдийг залхааж, амьдрал ахуйд нь дарамт учруулан олон нийтийн дургүйцэл, цухалдлыг төрүүлж, өнөөгийн төрийг ард түмнээс нь түлхэн холдуулах нэг нөхцөл болж байна. Энэ мэт олон баримтууд Монгол Улсын оршин тогтнохын хийгээд нийгэм, төрийн аюулгүй байдал туйлын хүндэрч болохгүй гэсэн дүгнэлтэнд МУНН-ыг зүй ёсоор хүргэж байна. Одоо манайд Үндсэн хуулиар олгогдсон шударга ёс, тэгш эрх, иргэдийг хохироох явдал ердийн үзэгдэл боллоо. Өнөөдөр хөрөнгө мөнгөтэй, эрх тушаалтай хүн ямар ч хариуцлага, тэр дундаа хуулийн хариуцлага, ял зэм үгүй гэхэд ядахдаа ёс зүйн хариуцлага ч хүлээхээ больжээ. Баячууд гэгээн цагаан өдрөөр буудалцаж, хүний амь нас, эрүүл мэнд хаа яагүй хохирч, өмч хөрөнгийг сая, тэрбумаар нь идэж завшиж, хуулийг Г)уль болгож байхад ямар ч ял шийтгэл хүлээлгэхгүй мөртлөө ядуу өрх, гэр бүл, үр хүүхдээ хооллохын тулд ганц зээрийн хамраас цус гаргасны төлөө өчнөөн мянгаар торгуулж, зэмд унадаг тийм хачин эрх зүй Монголд үйлчилж байна. Өнөөдөр гэгээн цагаан өдрөөр хөрөнгө мөнгө, өш хонзонгоосоо болоод буудалцаж, хунилцаж байгаа баячууд маргааш захиалгат аллага хийлгээд алуурчнаа хахуульдан авч гарахыг хэн ч үгүйсгэх аргагүй болоод байна. Өнөөгийн дээдсүүд идэж ашиглах, завшиж хуйвалдахдаа хүрэхээр нам эвсэл, үзэл бодол, нутаг усны ялгаа зөрчил нь алга болчихдог ихээхэн сонирхолтой тогтолцоо нийгмийн удирдлагыг хүлж баглаж буйг тэвчихэд бэрх болоод байгааг ард түмэн ойлгож байгаа юм шүү. Өнгөрсөн хэдэн жилд алт диллерийн, Айбекс, моломын, алтадсан аяганы, банкны захирлуудын, генералуудын, Төв ази банкны, улсын үйлдвэрийн газруудын дарга нарын, Гүнтийн гээд ямар олон зөрчил шуугиан, үймээн дэгдсэнийг та бүхэн санаж байгаа. Ээлжлэн төр барьж халаагаа өгч авалцсан МАХН, эвсэл хоёр энэ мэтийг ухаж төнхөх, унагах, гутаах шалтаг болгож улс төржүүлж, олон түмнийг ямар их бухимдуулж, бужигнуулсныг та бид мэдэж байна. Үүнээс гэмт хэрэгт шийтгэгдсэн Улсын Их Хурлын болон Засгийн газрын ганц гишүүн, сайд, дарга, түшмэл байна уу, ганц ч байхгүй гэдгийг та бид бас мэдэж байна. Гэтэл амьдрахын эрхээр нойр хоолоо мартан, амь насаа дүйн, хар биеийнхээ хүчээр зүтгэн яваа ганзагын наймаачид, жижиг худалдаачид, гудамжинд үйлчилгээ хийгчид, хөгшид, хүүхэд ямар их адлагдан хохирч сүйдэж хэлмэгдэж байгааг бас бид бүхэн мэдэж байгаа шүү.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw