МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I 365 Улс төрийн гол хоёр хүчин болсон МАХН, Монголын Ардчилсан Холбоо эвсэл монголчуудыг улаантан, цагаантан болгож нэг гэр бүлийн эр эм хоёр, аав, хүү, ах, дүү нар бие биенээ Ху намынх, ардчиллын хэмээн үзэн ядахад хүрч, бүр үзэл бодол, нам эвслээрээ тус тусдаа айлсан бүлгэрхэж, баг, сум, аймгаараа хүртэл ялгарахад туллаа. Сүүлийн 7 жилд Монголын нийгэм, түүний эдийн засаг, улс төрийн оюуны хүрээ салж болох бүх зааг залгаасаа задран нэгэн зорилго, нэгдмэл хүчийг сарниан, түүнээс зөвхөн хохирол, сүйрэл гэдэг цорын ганц хөнөөлт үр дагавартай үлдлээ. Өнгөрсөн хаврын чуулган дээр би нүүрэн дээр нүд 2 байдаг ч харах зүг нь нэг байдаг тухай хэлсэн. МАХН, Монголын Ардчилсан Холбоо эвсэл хоёрын өнөөдрийн байр байдлыг тодруулбал, нэг нүд нь зүүн тийшээ харсан, нөгөө нүд нь баруун тийшээ харсан хүнтэй адил болоод байна. Улс орон ийм байхад ард түмэн яаж урагшаа явах юм бэ? 7 жил гэдэг түүхэн том хугацаа. Энэ хооронд дэлхий урагшаа яваад байхад Монгол арагшаа ухраад байгаа нь нэн гайхалтай байна. Үүнийг бид хэт зүүн чигийг барьсан МАХН-ын бодлого, хэт баруун чигийг барьсан Эвслийн туйлшрал үл эвлэрэх хэрүүл тэмцлийн эцсийн үр дүн гэж үзэж байна. Яг ийм үед тэрсэлдэгч хоёр хүчний хооронд тэнцвэр хадгалагч улс төрийн гуравдагч хүч буюу МУНН-ын дундаж төв байр суурь нэн чухал болоод байгааг манай орны ард иргэд ойлгож дэмжих байх гэж итгэж байна. Байдал эрс хурцадсан үед улс төрийн эсрэг тэсрэг хоёр хүчний хооронд тусгаарлагч болох МУНН-ын бодлого нь үндэсний эвлэрлийн чиг шугам юм. Үндэсний эв нэгдлээс үндэсний аюулгүй байдал эхэлдэг. Гэтэл ард түмнээ хоёр хувааж улс төрөөр талцан бие биенээ үзэн ядах байдалд оруулсан нь бидний сэтгэлийг түгшүүлж байна. Манай орны нийт ард иргэд, сонгогчдын 90 шахам хувь нь нам бус зөвхөн 10 хувь нь намын харъяалалтай. Гэтэл сүүлийн 7 жилд МАХН, Монголын Ардчилсан Холбоо эвсэл гэдэг хоёрхон хүчинд ээлжлэн санал өгч эдгээр намууд сонгуулийн маргаашаас эхлэн саналыг нь авсан нам бусчууд буюу 90 хувь болох эгэл жирийн борчуудаа мартаж намын харъяаллаар бялуугаа хуваахаар тэмцэж эхэлдэг нь улс үндэстний хувь заяаг бус нийгмийн тодорхой хэсэг бүлэг, өөрөөр хэлбэл, улс төр, эдийн засгийн мафийн чанартай томоохон бүлэглэлүүдийн хоорондын үзэлцээн гэлтэй боллоо. 7 жил өнгөрлөө. Олон сайхан үлгэр ярилаа. Юу болов? Ардчилалын төлөө нойр хоолгүй шогшиж, нүдээ улаан болтол гүйсэн мянга мянган сайхан залуучууд хов хоосон, шар нар, бор хоногийг өнгөрүүлсэн хэвээр байна. Харин тэдний эзэд ньулам таргалж, улам баяжсаар, намаа төр, засгийн эрхэнд гартал тэмцэн ялалтын гол түшиг тулгуур болсон залуучууд нь өнөөдөр итгэл, зүтгэлээрээ хана мөргөлөө. Намаа ялуулах гэж өдөр шөнөгүй хөлөө холготол явж, үүнтэй ч маргаж, түүнтэй ч хэрэлдсээр удаа дараагийн сонгуульд улаан туг мандуулсан МАХН-ын сайхан хөгшид, дунд насныхан нь юуг хонжив. Тэтгэвэр нэмэгдэхгүй цалин хүрэхгүй бахь байдгаар хоцордог, хувьсгалт намын дээдэс л харин тэдний хүчээр амьжиргааны төлөө айх аюулгүй боллоо.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw