МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-1 36.3 Чуулганы нээлт дээр Улсын Их Хурлын гишүүн, МУНН-ын дарга О.Дашбалбарын хэлсэн үг 1997.10.01 Эрхэм хүндэт Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, УИХ-ийн эрхэм гишүүд ээ! Улсын ИхХурлын 1997оны натрын чуулганд оролцож байгаа эрхэм нөхөд өө! Манай Улсын Их Хурал, Засгийн газар хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хугацааны дөрөвнийхээ нэгийг ардаа орхисон энэ цаг үед Монголын нийгмийн удирдлагын гол цөм өнөөдөр энд цугларан улс үндэснийхээ хувь заяаны амин чухал асуудлуудын талаар үзэл бодол, байр сууриа тодорхойлж байна. МУНН-ын улс төрийн Ерөнхий зөвлөл өнгөрсөн хавар хуралдаж улс орны байдалд бодитой дүгнэлт өгөх үүднээс нийт ард түмний аж амьдралын дүр төрхийг тодруулах, олон нийтийн санал боддыг сонсох, Монгол орон хэрэг дээрээ ямар болсныг мэдрэх зорилгоор намын удирдлагыг зүг зүг рүү илгээсэн билээ. МУНН-ын удирддага нилээд өргөн хүрээгээр хөдөө орон нутагт энэ хаваржин, зунжин, намаржин ажилласны дотор зөвхөн миний бие гэхэд 12 аймаг, 70 гаруй сумаар явж нийтдээ 20 гаруй мянган хүнтэй биечлэн уулзлаа. Хөдөө үзэж харсан, сонссон, дуулснаа дурдана гэвэл цаг хэцүүднэ. Иймд өнөөдөр улс төрийн гуравдагч хүчний байр суурьнаас Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын талаар намынхаа байр суурийг илэрхийлэх нь зүйтэй болов уу гэж үзэж байна. Аливаа улс үндэсний аюулгүй байдал нь тухайн ард түмний язгуур эрх ашгийг хамгаалах гадаад, дотоод таатай нөхцөл нь баталгаатай бүрдэхийг хэлдэг бөгөөд энэ үүргийг түргэн гүйцэтгэдэг зүй тогтолтойгТа бүхэн мэдэж байгаа. Гэтэл Монголын төр сүүлийн жилүүдэд энэ үүргээ хэрхэн гүйцэтгэж ирэв, ард түмэндээ амлаж андгайлсандаа хүрэв үү, Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, хууль сахиулах болон төрийн захиргааны төв орон нутгийн байгууллагууд хэд хэд солигдохдоо эх орон, ард түмэндээ чухам юу үлдээж, юугаар гийгүүлэв гэдгийг хэн хүнгүй асууж, ихэвчлэн сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж байна. Энэ урам хугарсан байдал зүй ёсны бөгөөд түүний хариуцлагыг сүүлийн гурван Парламентыг бүрдүүлж ээлжлэн олонхи болж Засгийн эрхийг дагнан барьж байсан МАХН, МҮАН, МСДН, тухайлбал, өнөөгийн Улсын Их Хурлын олонхи, цөөнх хүлээх учиртай. Байдал ямар байна вэ? Өнөөдөр юуны өмнө Монгол Улсын оршин тогтохуй, нийгэм улс төрийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх хүчин зүйлүүдийн хүрээ тэлж буйд МУНН сэтгэл түгшиж байна. Сүүлийн үед гадаад гүрнүүд өөрийн ашиг сонирхол, үзэл бодлоо та бидэнд эдийн засгийн аргаар дарамтлан тулгах замаар
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw